14

2.3K 169 25
                                        

"Чи бол сайн хүн, Пит"

Вегас эдгээр үгсийг урсгах мөчид толгойд минь ганц л зүйл бодогдсон. Тэр гарцаагүй миний сайхан сэтгэлд талархаж намайг гинжнээс суллах байх. Би итгэл найдвар тээсээр түүн рүү харлаа.

"Тэгэхээр одоо яах уу?"

"Яах ч үгүй" Вегас толгой сэгсрэн өгүүлээд үсэнд минь хүрэхээ болив.

"Хах..Чи талархлаа илэрхийлэхгүй байсан юм уу?" Би өөрийн эрхгүй дуугаа өндөрсгөх нь тэр.

"Айн?" Вегас хөмсөг зангидав. Тэгээд дараа нь "Чи яг манай том үеэл шиг галзуу юм. Тэр чамайг өөр шигээ болгоод эхэлчихэж" хэмээн хошигноно. Энэ энгийн нэг Вегас байлаа. Солиоролд автаагүй, чөтгөр шиг авирладаггүй тийм нэг Вегас.

"Өө.." гээд би түүнд албаар шахуу урам хугарч буйгаа харуулав. Найдсан шигээ хариулт авч чадахгүй нь ойлгомжтой юм хойно.

"Хөөе, хүлээ" Тэр өмнөх шигээ толгойд минь хүрж намайг өөр лүүгээ татлаа. Би ч түүнийг аялдсан хэвээр.

"Яасан?"

"Чи одоо яагаад ийм дуулгавартай байгаа юм?" Вегас нүүр лүү минь унжсан үсийг хойшлуулан чихний араар хийнэ.

"Би нохой биш шүү" гэж би аяархан шивнэлээ.

"Чи бол нохой..хэх" Вегас над руу дөхөхдөө ёжлон хэлнэ. Тэр намайг зэвүүцэн залхахыг харж байсан удаатай. Түүний тоглоомыг битгий тогло, Пит! Тэр чамайг уурлуулах гээд байна. Чи бол сайн хүн, Пит. Сайн хүн!

"За за, миний ямар байх нь надад хамаагүй ээ" Би дорой гэгч нь шүдээ хавирахад Вегас гайхсандаа хөмсгөө өргөлөө.

"Чи..Хаана ингэж хошуугаа цорвойлгож сурсан юм? Жаахан хүүхэд шиг гэдэг нь" Тэр инээмсэглэхээсээ өмнө над руу хачин харав.

Би бүр тийм зүйл хийсэн юм уу? Би зүгээр л хараал урсгахгүйн тулд уруулаа хазалж байсан шүү дээ. Жинхэнэ бодлоо дарахын тулд, ойлгож байна уу? Өө, бурхан минь гэж. Би түүнд энийг залруулж хэлэхийг хүсэж байсан ч бүгдийг зүрх сэтгэлдээ хадгалахыг зорив. Дүрмээ дагах хэрэгтэй!

"..." Вегас толгойгоо зөөлөн сэгсрээд эргэн буйдан дээрээ хэвтлээ.

"Хөөе..Ингэхэд манай том үеэл чамд сайн ханддаг уу?" Тэр тааз ширтсээр ийн лавлана.

"Залуу эзэнтэн үү? Тийм ээ, Танхун надад сайн ханддаг" Задарсан хүүхэд шиг аашилдгийг нь эс тооцвол шүү дээ.

"Харж байна уу, чи тэр бяцхан хүү Кинн хоёрт үнэхээр их хайртай"

"Ким, би түүнд ч гэсэн хайртай. Гэхдээ тэр ч олоход хэцүү хүн л дээ"

[ SIDE STORY ] completedWhere stories live. Discover now