Би саяхнаас Макаог эрчүүдэд ч гэсэн дуртайг олж мэдсэн. Энэ л түүнийг яагаад байн байн эрүүл мэндийн үзлэгт орохоор эмнэлэг явдгийн шалтгаан биз. Тэр эмч нарын нэгт дурлачихсан хэрэг.
Өмнө нь би Макаог энэ гэр бүлд үлдэх цор ганц жинхэнэ эр хүн байна гэж бодож байсан ч одоо бол жаахан эргэлзэж байна. Учир нь энэ гэр бүлд гей байна гэдэг хэтэрхий гунигтай. Тэд чамтай яг л бүтэлгүй амьтан шиг харьцах болно.
"Юу..тэгэхээр Фи топ бол миний анхны хайр..Гэхдээ хүлээгээрэй! Фи яаж түүний тухай мэдсэн байх уу?" Макао гэнэтхэн дуугаа өндөрсгөлөө.
"Чи энэ тухай санаа зовохгүй байсан ч болно. Тэгэхээр би одоо чамаас нэг зүйл асуумаар байна. Фи Топ ч гэсэн чамайг сонирхдог уу?" Би энэ амьдралд ганц Макаод л санаа тавьдаг учир аль болох энгийнээр асуухыг хичээв. Тэр одоо ч жаахнаараа. Тиймээс тэр муу хүмүүсээс зайлсхийх хэрэгтэй. Тэд түүнийг гомдоох вий гэдэгт би маш их санаа зовж байна. Энэ Порше бид хоёрын бас нэг төстэй зүйл байх. Бид хоёул иймэрхүү байдлаар санаа зовинох дүү нартай. Магадгүй энэ л миний Поршед тэгтлээ дуртайн шалтгаан биз.
"Би өхөөрдөм болохоор Фи Топ ч гэсэн надад дуртай!" Тэр өөртөө итгэлтэй нь аргагүй ийн хэлсэн ч төдөлгүй хөмсөг зангидав. "Нээрээ би Фи Топыг хүлээхээр эмнэлэгт нь очиход тэнд хэнийг харсан гэж санана?" гэж Макао үл тоомсорлонгуй хэлэхдээ илт зэвүүцсэн байдалтай харагдана.
"Хэнийг?"
"Танхун! Тэр галзуу зулбасга ч гэсэн Фи Топын өвчтөн юм билээ!" Макао эгдүүцэн хашгирлаа.
"Өө, хачин л юм. Ингэхэд чи яагаад эмнэлэгт байсан юм? Тэнд гэмтсэн, өвдсөн эсвэл нас барсан хүн байсан уу?" гэж би асуув.
"Мэдэхгүй ээ, Гэхдээ би тэр галзуу новшид үнэхээр дургүй. Хэрэв тэр эцэст нь Фи Топд таалагдаж тэр түүнд дурлачихвал би яах юм бэ?"
"Боль доо, чи хэтэрхий ургуулж бодоод байна. Хэн түүн шиг хүнд дурлах юм бэ? Би өмнө нь хэзээ ч хэн нэгэн түүн шиг хүнд дурлаж байхыг хараагүй юм байна" Би инээмсэглэн хэллээ. Өрөөний уур амьсгал арай дээрдэж байх шиг.
"Юу гэж хэлэх чинь хамаагүй. Фи Топ бол минийх! Тэр минийх болно! Фи Топ, Би чамд хайртай!" Макао яг л урд нь Фи зогсож байгаа аятай эрс шийдэмгий хэлэв. Тэр эрүүл саруул ухаанаа гээхийн ирмэг дээр байх шиг, төсөөлөлдөө төөржээ.
"Чөтгөр ав, Одоо би үнэхээр чиний тэр Фи Топыг ямархуу царайтайг мэдмээр байна" Би үгээ дуусгаад түүний өрөөнөөс гарж өөрийнх рүүгээ орлоо.
![](https://img.wattpad.com/cover/312091870-288-k919459.jpg)
VOUS LISEZ
[ SIDE STORY ] completed
AléatoireAll credits goes to DAEMI, the original writers of the novel.