5

1.8K 110 2
                                    

Тог! Тог! Тог!

Би хаалгыг онгойлгоод дотогш орохдоо миний зүг харах ноён Киннтэй харц тулгарлаа.

"Ашгүй чи буцаад ирлээ" Ноён Кинны үг намайг хаалган дээр дүлэгнэн зогсоход хүргэв. Өрөөг тойруулан харах зуур толгойд "Би яагаад энд байгаа юм бэ?" гэсэн бодол төрнө. Учир нь би энд байгаа цор ганц хүн биш. Ноён Ким ч мөн энд байв. Тэр ах дүүсийн бие хамгаалагчдаас хэд хэдэн хүнийг шилж тэдэнтэй хамт нууц материал шалгаж байлаа.

"Хэдийг хүртэл биднийг ширтэж зогсох гэсэн юм? Ирээд бидэнд тусла" Ноён Ким ийн хэлэхэд би үл мэдэг инээмсэглээд хаалгаа хаан дотогш оров.

"Хэн ирснийг хараач. Эцэст нь чи чаджээ. Нааш ир, бид энэ бичиг баримтуудыг цэгцэлж бүх орлого , зарлагыг дэвтэрт тэмдэглэх хэрэгтэй байна" Арм над руу ойрт гэж зангахдаа эдгээр үгсийг шулганах аж. Тэд мэдээлэгчийг олохын тулд бүх үйлчлүүлэгчдийн захиалгад алдаа гарсан эсэхийг нэг бүрчлэн шалгана.

Би нүдээ гүйлгэн ноён Кинн рүү хараад түүнийг ийм их ачаалалтай, бухимдуу үед алдаагаа хүлээн зөвшөөрөх ёстой эсэхдээ эргэлзэв. Түүн рүү харах үед тэр бичиг баримтууд руу нухацтай харж байх шиг санагдавч үнэндээ бусдаас хол өөрийнхөө бяцхан тойрогт л байна уу гэлтэй, төөрөлдсөн үзэгдэнэ.

"Ингэхэд миний захисан попкорн хаана байна?" Ноён Танхуны гэнэтийн асуулт намайг тэвдүүлж орхив.

Муу мулгуу!

Вегас бүр толгойг минь эргүүлчихэж. Би яаж түүний попкорныг идчихээд идээгүй үлдсэнээ кино театрт мартаж чадав аа?

"Өө, уучлаарай.. Ноён Танхун, би мартчихаж" Би нам дуугаар үгээ гүйцээгээд толгойгоо доошлуулахдаа түүнийг над руу хашгирах гэж байгааг мэдээд гараараа чихээ таглав.

"Муу зулбасга! Чи яаж миний тухай мартаж зүрхлэв ээ? Хэрвээ одоо бүх зүйл ийм стресстэй байгаагүй бол би попкорныхоо төлөө чамайг буцааж явуулах байлаа. Залхуу новш. Пит, чи үнэхээр өөрчлөгдчихөж. Бүх анхаарал чинь Вегас дээр байгаа болохоор одоо намайг тоохгүй байсан ч болно гэж бодоо юу? Хмммф!" Хэдийгээр Танхун ууртайгаар хашгирсан ч түүний хоолойноос надад санаа зовсон шинж илэрнэ. Тэр ч гэсэн ноён Кинныг аюултай нөхцөлд байгааг ойлгож байх шиг.

"Эрхмээ, би танд маргааш нөхөж авч өгье. Бүр хоёр том ууттайг ч авсан болж байна" Миний санал болгосон өргөл энэ жүжгийг хурдан дуусгана л гэж найдъя. Түүний дүрсхийсэн уурыг намжааж энэ сэдвийг хаахын тулд түүнд ямар нэг зүйл санал болгохгүй л бол болохгүй.

[ SIDE STORY ] completedDonde viven las historias. Descúbrelo ahora