27

1.8K 154 21
                                    

Шилэн хаалга онгойх дуулдсан ч түүнд нэг их анхаарсангүй. Дотор минь дүрэлзэх уур хилэнгийн гал намайг гинжнээс мултлах гэж зүтгэнэ. Энэ их уураасаа болж би бараг орчлонгоос тасарчих шиг болов.

"Би ирлээ..Би чиний дуртай юмнуудыг авчирсан..Нөгөө..Өчигдөр оройны явдалд уучлалт гуйх гээд..Пит, чи наанаа юугаа хийгээд байгаа юм бэ?!" Вегас намайг хармагцаа авчирсан зүйлээ ширээн дээр орхиод шууд нааш чиглэн ирлээ.

"НАМАЙГ ЯВУУЛ!" Харин би орны ирмэг дээр сууж байснаа даруй өндийв.

"Пит, юу хийж байгаа чинь энэ вэ?!" Вегас бугуйнаас минь атгахдаа гайхсан байртай өөдөөс ширтэнэ.

"НАМАЙГ СУЛЛА! Би ахиад энд баймааргүй байна, муу тэнэг!" Вегасын царайг харсан тэр мөчид тэвчээрийн чавхдас тасрах нь тэр.

"Пит! Чи яагаад ингэж байгаа юм?" Вегас бугуйнд минь үүссэн шинэхэн шарханд хүрэхэд би бушуухан шиг гараа татаж авлаа. Тэгээд "Битгий худлаа жүжиглээд бай! Чам шиг хүмүүс дандаа худлаа ярьдаг. Надад эелдэг ханддаг юм шиг аашлахаа боль!" хэмээн хашгирав.

"Пит, Би чамайг надад ингэж их уурласан гэж бодсонгүй" Вегас над руу итгэлгүйхэн ширтэх агаад үл мэдэг хөмсөг зангиджээ.

"Би чамд үргэлж уурлаж байсан, Вегас! Одоо чи наад хуурамч багаа тайлж болно. Тэгээд надтай ярилц!"

"Пит! Өчигдөр оройтож ирснээс минь болоод ингэж байгаа бол намайг уучлаарай"

"Би адгийн новшнууд нийлчихээд намайг тэнэгтүүлэхийг харж тэвчихгүй, за юу" Бид нэгэн рүүгээ ширтсээр, амьсгал давчдаж уруул чичирхийлнэ.

"Тэгэхээр..Чи арай намайг өчигдөр LINE-р зурвас явуулсан хүүд сайн гэж бодоод байгаа юм биш биздээ? Тэр чинь зүгээр л манай сургуулийн хүүхэд шүү дээ" гэж Вегас нухацтай хоолойгоор хэлэв. Түүний харц, царай, хоолойн өнгө гээд бүгд чин үнэнээ хэлж байгаагаа илэрхийлэх гэж ядаад байх шиг.

"Чи ч ёстой сайхан хөгжилдсөн байх даа, хах?!"

"Бурхан минь гэж, Пит! Би түүний тухай юу ч боддоггүй"

"Энэ чиний л асуудал. Хүссэн зүйл рүүгээ нөгөөхөө чих. Хамаагүй ээ, надад огт хамаагүй!" Цаашид энэ бүхнийг тэвчиж чадахгүй нь. Эргэн тойронд минь буй бүхэн дэлбэрээд алга болчихоосой билээ.

"Байз! Үгүй ээ! Ейм зүгээр л надад хөгжим угсрахад тусалж байсан юм. Би бөмбөрийн төмөр суурь янзалж байсан төдий" Вегас гараас минь атгах гэж оролдох ч би түүнээс зайлсхийсэн хэвээр.

[ SIDE STORY ] completedWhere stories live. Discover now