8!

3.1K 157 11
                                    

"Чи мэднэ дээ, би чиний энэ ярдаг занд дуртайг!" Би Питийн хэвлий рүү өвдөглөж ахин нэг удаа газарт өвдөглүүлэв. Гэсэн ч тэр дуу гаргахгүйн тулд уруулаа хазалж ядарж туйлдсанаасаа болж эргэж өндийх гэсэнгүй.

"Түүнийг энэ чигт нь орхи" Хүүг чагтлан барих хамгаалагчдадаа тушаана. Пит хэдийн газар уначихсан шүү дээ.

"Бүгд явж болно. Би байдлыг хяналтандаа авсан" гэж Вегас өөр лүү нь гайхсан янзтай харах хамгаалагчдадаа тушаалаа.

"Өө, тэгвэл би түүнийг авч гараад буудчих уу?"

"Би гар гэж хэлсэн байх аа, гар! Үлдсэнийг нь надад үлдээ" Би үгээ дуусгаад явган сууж өвдөлтөндөө шаналан хэд хэдэн удаа өвдөг шороодсон түүн рүү харахдаа сэтгэлд минь цогших аз жаргалын мэдрэмж улам бүр дүрэлзэхийг мэдэрлээ.

"Гэхдээ тэр таныг гэмтээчихэж магадгүй.."

"Би чамайг зайл гээд байна!" Дуугаа өндөрсгөснөөс минь болж бүгд огло харайн өрөөнөөс гарав.

"Өө, бас Биг рүү залгаж Кинн бүгдийг мэдсэн тул болгоомжтой бай гэж сануулахаа мартав" Ийм нөхцөлд ч ажлын тухай умартаж үл болно.

"Харин чиний тухайд, чи зовж өвдөн шаналж байхдаа үнэхээр хараа булаам байдаг гэдгээ мэдэх үү?" гээд би өвдөглөж Питийн хажууд суулаа. Үнэн гэвэл, урд минь суугаа нэгэнд өөрийн гэсэн өвөрмөц чанар байдаг агаад энэ нь хүслийг минь бадраадаг. Түүний төрх болоод энэ нөхцөл байдал хослох нь санаанд оромгүй таашаалыг цогцлоодог нь хачин.

"Тийм ээ..тэгэхээр..Би үүнийг даван туулж чадахгүй бол, ноён Кинн чамаас өшөө авч үүний чинь хариуг төлүүлэх биз" Пит амьсгаадан өвдөлтөндөө мушилзана.

"Чи Киннд дэндүү их итгэх юм. Тэрний юу нь надаас илүү гэж? Хүмүүс түүний төлөө сүүлээ шарвалзуулж л байдаг"

"Мм..тэр чамаас хамаагүй дээр нэгэн. Өөрийгөө ноён Киннтэй харьцуулах гэж бүү оролд, харамсалтай ч гэлээ чи түүнээс бүх зүйлээрээ дутуу"

"Өө..энэ тэгээд чиний бодож байгаа зүйл үү? Тэгээд чи биднийг яг юугаар нь харьцуулаад байгаа юм бэ дээ?" Санамсаргүй хэлсэн ч гэлээ сүүлийн өгүүлбэр нь зүрхийг минь цоо хатгахад би ийн хашгирав. Хүмүүс Кинн бид хоёрыг харьцуулах бүрт би тэднийг үнэн голоосоо жигшин зэвүүцдэг. Энэ удаад ч энэ уур уцаар, зэвүүцэл намайг тойрсонгүй. Би юу ч бодолгүй Питийн шилэн хүзүүнээс атган шархадсан биеийг нь унтлагын өрөө рүүгээ чирж эцэст нь ор луугаа шидлээ.

[ SIDE STORY ] completedDonde viven las historias. Descúbrelo ahora