Питийн талаас.
Биеийг минь ээрэх өвдөлтөөс болж би нүдээ нээсэн даруйдаа хар дарсан зүүдтэйгээ нүүр туллаа. Хөдлөх бүрт яс хугарж байгаа мэт өвдөж энэ тэвчишгүй өвдөлт бүхэл биеэр минь үерлэнэ.
Бүдэг бадагхан дурсамжууд ар араасаа цувах тусам эдгээр зовлонт мэдрэмж гомдолтой хавсран өсөн нэмэгдэх шиг.
Гуйя, энэ бүгд зүгээр л нэг таагүй зүүд байгаасай..тийм л байгаасай.
Би ноён Вегасын гэр лүү нууцаар орох даалгавартай байснаа санаж байна..
Гэтэл ноён Вегас намайг хувцасны шүүгээнээс олчихсон..
Дараа нь би түүний эрчүүдтэй тулалдаж байсан..
Эцэст нь..ноён Вегас..надад тийм зүйл..
Энэ бүх дурсамжид зөвхөн нэг хүний царай л тодхон. Тэр царайг эргэн дурсах бүрт зовлон шаналал зүрхний гүн рүү нэвчинэ. Өндийж сууя гэсэн ч энэ надад бүр их өвдөлтөөс өөр юу ч авчирсангүй.
Гар минь одоо ч орны толгойтой тэлээгээр хүлүүлсэн байгааг мэдээд би нүдээ аньж шүдээ хавирлаа. Үлдсэн жаахан хүчээ шавхаад ч болов эндээс мултаръя гэсэн ч бие минь хаа саагүй хөхөрч түүнээс болсон уу мэдэхгүй бүх булчин таталдан өвдөх шиг болов. Би бараг хөдөлж чадахгүй нь.
"Өө, чи сэрчихсэн үү?" Вегас намайг хөдөлж эхэлснийг анзаараад ийн асуулаа.
"Вегас, намайг явуулаач..хараал ид гэж" Хашгирах гэсэн ч хоолой гарж өгсөнгүй. Хоолой өвдчихсөн бололтой, дээрээс нь цангаж байна ч гэж жигтэйхэн. Би бараг л ярьж чадахгүй байна.
"Пит, чи өмнөхөөсөө нэг их дордоогүй бололтой. Зүгээр харагдаж байна" Вегас миний одоогийн байдалд сэтгэл хангалуун байгаа мэт нүүрэндээ аз жаргал тодруулав. Тэр над руу удаан ширтэх тусам цээжний гүнд айдас хуралддаг. Би биеэ аажмаар хөдөлгөсөөр өндийж суулаа. Гар минь хүлээтэй ч биеэ жаахан халхалж суувал арай аюулгүй юм шиг санагдаад л тэр.
"Эхлээд энийг уучих" Вегас ийн хэлсэн ч би энэ бузар нэгнээс ахиад юу ч хүлээж авахыг хүсээгүйдээ түргэхэн шиг нүүр буруулав.
"Үгүй ээ! Хүсэхгүй байна!" Хоолой хатаж цангаж үхэх гэж байсан ч хэлсэн зүйл минь ердөө л энэ.
"Хөөе, энэ чинь зүгээр л ус. Жаахан ч болов уусан нь дээргүй юу. Чи тэртээ тэргүй үхнэ" Вегасын ёжтой инээд намайг харц буруулахад хүргэнэ. Түүний царайг харж тэвчихгүй нь.
YOU ARE READING
[ SIDE STORY ] completed
RandomAll credits goes to DAEMI, the original writers of the novel.