VIP 3-1

1.6K 137 6
                                    

"Ноён Макао, доошоо бууж ямар нэг зүйл авмаар байна уу? Би таныг Армтай цуг явуулъя" Би аяга ус аваад сайн дураараа толгой гэр бүлээс хувийн эд юмсыг минь цуглуулж ирсэн Армд атгууллаа.

"Намайг битгий ноён Макао гэж дууд. Зүгээр л Макао. Пит, ахаа та манай ахын найз залуу биздээ?"

Арм сонссон зүйлдээ цочирдон ууж байсан усандаа хахаж цацна.

"Хэн чамд тэгж хэлсэн юм?" Ичиж үхэх нь. Новш гэж, Арм бид хоёр маш олон тулаанд мөр зэрэгцэн тэмцэлдэж явсан. Тэр удирдагчаа ийм болсныг мэдээд юу гэж бодох бол? Чөтгөр ав!

"Ноф ахыг танд маш их хайртай гэж хэлсэн. Энэ үнэн үү?" Макао нүүрэнд минь тулах шахам ойртоход би тэсгэлгүй харц бурууллаа.

"Мэдэхгүй ээ. Гэхдээ би түүний найз залуу биш!" Хэдийгээр толгой гэр бүлд ажиллахаа больсон ч би өөрийн дүр төрхөө хадгалж үлдэх хэрэгтэй байсан тул албаар сүүлийн өгүүлбэрээ онцолж хэлэв.

"Нээрээ юу? Та хэзээ ч ахын сэтгэлийг.." Макао нүдээ онийлгон нүүр рүү минь чичлэхэд би сэдэв өөрчлөхөөр яаран ам нээлээ.

"Макао, чи өнөөдөр оршуулга руу явах юм уу?"

"..."

Энэ тухай ярих бүрт Макаогийн царай хувьсхийж тэр энэ тухай мэдэж байгаа хэрнэ хариулахыг хүсэхгүй байгаа нь илт. Түүнийг удаан хугацаанд шаналгасан асуудлуудаас үүдэх уналт надад хүртэл мэдрэгдэхээр авч тэр мэдрэмжээ нуухдаа сайны дээр юуг ч амархан хүлээн зөвшөөрдөггүй хүүхэд байв. Түүнд Нофоос өөр найз гээд хэлчихээр ч хүн байхгүй ч хачирхалтай нь, тэр надад өөрийгөө амархан нээж байлаа.

"Макао, үгүй ээ эрхмээ би таньтай ний нуугүй ярьж болох уу?" Би Макаог Армын дэргэд суулгахад тэр дуртайяа толгой дохив. 

"Эрхмээ, би танд иймэрхүү зүйл хэлэх эрхтэй үгүйгээ сайн мэдэхгүй байгаа ч гэлээ, та зүгээр л.."

"Пит, санаа зоволтгүй хэл" Макао даруйхан яриаг минь тасалж орхилоо. Харин би түрүүнээс хойш би гараад хүлээж байх уу гэсэн шиг өөр рүүгээ заах Арм руу харцаараа дохив.

"Магадгүй та одоо ч уурласаар байж магадгүй, амьдралд тань тохиосон олон таагүй зүйл таныг ундууцуулж байгаа байх. Гэхдээ одоо бүгдэд баяртай гэж хэлээд нэгнээ уучилж хүнд хэцүү үеийг тавьж явуулах цаг нь болсон. Ингэвэл юмс хавьгүй дээрдэнэ. Нөгөөтэйгүүр, Вегас ч гэсэн энд байсан бол тэр эцгээ эцсийн замд нь үдэхээр заавал явах байсан. Гуйя, Вегасын оронд яваач. Тэр өдөр Вегас хүүгийнхээ үүргийг биелүүлэхийн тулд чадах бүхнээ хийсэн. Тэр үргэлж таны төлөө бүхнийг хийсээр ирсэн. Харин одоо та түүний төлөө үүнийг хийж болохгүй юу?" Би жаалхүүгийн гарыг атгахад тэр яриаг минь анхааралтай сонссон чигтээ толгойгоо алгуурхан доошлуулахдаа ялимгүй толгой дохилоо. Харин би урамтайхан инээмсэглээд түүний толгойг энхрийлэн илбэв.

[ SIDE STORY ] completedDonde viven las historias. Descúbrelo ahora