30

1.9K 185 21
                                        

Гүнзгий амьсгал авлаа. Би бүр төөрөлдөж орхижээ. Түүний царайг хармаар байна, хийсэн бүх муу зүйлдээ уучлал гуймаар байна. Гэхдээ сүүлийн маргааны хувьд тэр буруу ойлголт байсан. Надад түүнээс өөр халамжилж нандигнадаг нэгэн үгүй. Еймийн тухай сонссон бүхэн нь худлаа. Энэ хоосон өрөө нэг л тухгүй юм. Одоо л түүнийг өрөөнд хориход тэр надгүйгээр ямар их ганцаарддаг байсныг ойлгож байна. Миний буруу байж. Ийм зүйл болох ёсгүй байсан юм.

Би шууд машиныхаа түлхүүрийг шүүрэн авлаа. Пит шиг хүн шууд толгой гэр бүл рүү буцсанаас зайлахгүй. Надад ганцхан боломж олгооч гэж гуйя. Ядаж л тэр надад байгаа цорын ганц "миний хүн" гэдгээ мэдэг. Гэсэн ч би түүнийг эвгүй байдалд оруулмааргүй байна. Ахиад намайг муу хүн гэж хараасай гэж хүсэхгүй байна.. Тэр хуучны адгийн Вегасыг мартаж чадах болов уу? Эхнээс нь эхэлцгээе. Би чадах бүхнээ хийнэ гэдгээ амлаж байна.

Замын турш би түүний царай, инээмсэглэл, хөхрөх дуу тэр бүү хэл намайг орхисон өдрийнх нь гашуун нулимсыг ч санаж явлаа. Тэр шөнийн тухай бодоход хүртэл..ай тэвчишгүй. Түүнд намайг орхихоос өөр сонголт байгаагүйг мэдэж байгаа ч би хэдийн хэтэрхий ихийг алдсан.

Питтэй уулзмагцаа юу гэж хэлэхээ бодон бодсоор толгой гэр бүлийн гадна машинаа байрлуулав. Намайг уучлаарай? Миний буруу байсан тийм үү? Сайн сууж байсан уу? Яах ёстойгоо мэдэхгүй нь. Би урьд нь хэзээ ч ийм эвгүй байдалтай хэн нэгэнтэй уулзаж байгаагүй.

"Би гармааргүй байна гээд байгаа юм биш үү, юундаа намайг хүчлээд байгаа юм?!" Танил хоолой сонсдоход зүрх минь түргэн цохилж бүх л биеэр сандрал түглээ. Бэтгэртлээ санасан нэгний минь хоолой.

"Алив ээ, бид зүгээр л гарч зайрмаг авах гэж байна шүү дээ. Чи юунаас нь айгаад байгаа юм?" Тэр Поршетой цуг гарж ирсэн ч санаа сэтгэл минь Поршег хумхын тоосны чинээ анхаарсангүй. Нэг л хүн. Анхаарлыг минь татах тэр нэгэн. Пит. Тэр энгийн хувцасласан байсан ч өмссөн хувцас нь бүх л биеийг нь халхалжээ. Түүний царай гэрэлтэх ч дотор нь буй гунигийг далдалж үл хүчирнэ. Би эргэлзсэн ч үгүй машинаасаа үсрэн бууж тэднийг зүглэлээ.

"Хөөе л дээ! Би үнэхээр айгаад байна, Порше. Би ахиад ганц ч хором тэр унтлагын өрөөнд байсан шигээ байдалд ормооргүй байна. Тэнд хэтэрхий аймшигтай байсан"

Пит эдгээр мөртийг хэлэв үү үгүй юу би хөшиж орхив. Хөл минь байрандаа гацаж би өөрийн эрхгүй хойш ухран модны араар нуугдлаа. Түүний айдсаар дүүрэн царайг харахад л зүрх минь ахин цохилохоо болих шиг.

[ SIDE STORY ] completedWhere stories live. Discover now