Би унтан унтталаа өөрийгөө харааж зүхэв. Эмийн нөлөө, хэт их ядралтаас болж Вегас хэзээ шүршүүрээс гарч ирснийг ч анзаарах сөхөө байсангүй. Намайг нүдээ нээхэд тэр баахан бичиг цаас атгаад оффис руугаа орж байлаа. Түүний царай руу харах ч хэрэггүй!
Удалгүй тэр ipad дээрээ юм тэмдэглэсээр эргэн унтлагын өрөөнд орж ирэхэд би бушуухан хэвтээд хөнжилдөө шургав.
"Пит! Битгий унтсан дүр эсгээд бай. Оройны 8 болж байна. Босоод юм ид" Вегас ийн өгүүлээд хөнжлийг минь татахад би эсэргүүцэн даавуунаас нь зуурж үлдлээ.
"Үгүй ээ! Би өлсөхгүй байна!"
"Алив ээ, чихэрлэг гахайн мах байгаа шүү дээ. Шөнө болчихоод байхад чи одоо хүртэл хооллоогүй л байна" Вегас тоглоомтойгоор хөхрөх нь дуулдана. Тэр юундаа инээгээд байгаа юм?
"Би идмээргүй байна"
"Пит! Нэг..Хоёр.."
"Үгүй байлгүй дээ!" Би яагаад гэнэт айдаст эзэмдүүлснээ өөрөө ч ойлгосонгүй. Гэхдээ тэр надад сонголт үлдээгээгүй. Орноосоо үсрэн босож буйдан дээр суухынхаа өмнө түүн рүү хөмсөг зангидан үрчилзэж амжлаа. Буйдангийн урд талын ширээн дээр Вегас өчигдөр авчирсан өмнөдийн хоолнуудаасаа эгнүүлэн тавьжээ. Хамгийн гол нь тэнд байх 2 тавагтай будаанаас халуун уур савсаж байв. Үнэндээ би өлсөж байгаа ч зүгээр л түүнтэй хийсэн тэр бүх зүйлсийн дараа яаж юу ч болоогүй мэт өөдөөс нь эгцлэхээ мэдэхгүй байна.
"Би уг нь энийг нэлээн дээр бэлдчихсэн байсан юм. Гэхдээ чи сэрэхгүй байсан болохоор Нофоор халаалгаад" Вегас доошлон дэргэд минь суухдаа миний өмнө цэвэрхэн таваг тавилаа.
"..." Би будаанаас авч тавган дээрээ тавихдаа дотроо бүх зүйл сайхан болно гэж хэлэв.
"Аль нь илүү амттай юм?" Вегас гараа түшлэг дээр тавьсан чигтээ намайг ширтэнэ. Би түүнийг нүднийхээ булангаар ажиж байсан ч өөдөөс нь эгцэлж зүрхлэхгүй хэвээр.
"..."Тайвшир Пит, хараал урсгаж л болдоггүй юм шүү.
"Пит!" Тэр новш нэрээр минь дуудсан ч хоолой нь хатуу чанд сонсогдсонгүй. Тиймээс би санаа алдаад тавган дээрээ хоолнуудаас бага сагаханаар хийж эхэллээ.
"Чи идээгүй байсан юм уу?" гэж би нам дуугаар лавлаад халбагаа амандаа хийв.
"Би чамтай хамт хооллох гээд хүлээж байсан юм"
Тэр яагаад надтай хамт хооллохыг хүссэн гэж? Тэр яг юу хүсээд байгаа юм бэ? Энэ удаад ширээн дээр цөөхөн хачир байна. Хэрвээ дуусчихвал тэр ахиад авахаар гарах юм байх даа? Хачин л юм.
YOU ARE READING
[ SIDE STORY ] completed
RandomAll credits goes to DAEMI, the original writers of the novel.