Би орноосоо боссон даруйдаа угаалгын өрөө рүү алхлаа. Бараг л хаана өвдөж байгаагаа мэдэхгүй болтлоо өвдөж байна. Бие сэтгэл минь туйлдаа хүржээ. Би хэдийг хүртэл ингэж амьдрах ёстой юм бэ?
Толгой гэр бүл намайг аль хэдийн үхсэн гэж бодож байгаа бололтой. Ноён Кинн, та үнэхээр намайг мартчихсан гэж үү? Залуу эзэнтний (Танхун) хувьд надгүйгээр юмс хачин өрнөж байгаа юм шиг санагдахгүй байна уу? Гэнэт хэзээ нэгэн цагт эндээс гарна гэдэгтээ итгэлгүй болоод явчихав. Гэсэн ч өөр өнцгөөс харвал тэд надад туслах арга хайж байж ч мэднэ. Порше, Пол, Арм..тэд намайг мартах учиргүй. Магадгүй зүгээр л одоо хүн бүр дор дороо хийх чухал ажилтай байгаа байх. Гуйя, хурдлаарай. Би хэр удаан үүнийг тэсэж чадахаа ч мэдэхгүй нь.
Урьд өмнө нь хэзээ ч мэдэрж байгаагүй тийм эмзэг, хэврэгхэн нэгэн миний дотор орогножээ. Өөрийгөө өрөвдөх гэж энийг л хэлдэг байх. Би үнэхээр үхэх гэж байгаа бололтой.
Шүршүүрт ормогцоо хамгийн түрүүнд нүүр, нүдээ угаалаа. Цусны мөрийг хатсан нулимсны оромтой цуг юу ч үлдээлгүй арилгахыг хүснэ. Хараал идсэн угаалгын өрөөнд нь ахуйн хэрэгсэл олон байдаг нь сайн ч гэлээ юуг юунд яг яаж ашиглах ёстой юм бэ? Гэхдээ хүлээ, магадгүй би огт шүршүүрт орохгүй байсан нь дээр ч байж болох юм. Хэтэрхий бохир байвал Вегас над руу ойртохгүй биз. Гэсэн ч түүний бие дээр минь үлдээсэн жигшмээр ул мөрүүдийг тэвчихгүй нь. Вегасын надад хийсэн бүхнийг бодох тусам ганц инч ч үлдээлгүй бүгдийг нь цэвэрлэж угаамаар санагдана. Над шиг хүн ийм байдлыг хүлцэхгүй нь лавтай.
Угаалгын өрөөнөөс гараад өрөөний температурыг жаал нэмэв. Түүний шүүгээнээс тамирын өмд олж өмссөн ч цамцгүй болохоор жиндээд байсан юм. Аз болоход Вегасын өндөр, жин надаас нэг их зөрүүгүй. Түүний юманд хүрмээргүй байгаа ч өөр сонголт алга.
Хувцасласныхаа дараа би Нофын авчирсан өглөөний цайг хараад хүндээр санаа алдлаа. Тавган дээр зайдас, шарсан өндөг, жаахан талхнаас өөр юм байсангүй. Тэд яагаад надад ийм зүйл идүүлээд байдаг юм бол? Баян хүний гэрт эднээс өөр юм байдаггүй юм байх даа.
Залуу эзэнтний хооллох дуршлыг эс тооцвол энэ хоолнууд нэг тийм хачин ч гэмээр. Танхун их иддэг ч заримдаа бүр юу ч иддэггүй. Тэгсэн хэрнэ гэнэтхэн л урдаа байгаа бүхнийг хоослож орхино гээч. Би түүний тухай бодохдоо түүнийг маш их санаж байгаагаа мэдэрлээ. Ийм тарчлаан дунд гол зогоож байснаас түүн шиг эрх хүүхдийг саатуулсан нь дээр.
YOU ARE READING
[ SIDE STORY ] completed
RandomAll credits goes to DAEMI, the original writers of the novel.