Бүх л шөнийн турш тэр новшийн Вегас намайг араас тэвэрж унтсан. Харин би унтаж чадахгүй байсан ч нүдээ анин унтаж буй мэт дүр эсгээд л. Түүний халуун бие, илч дулаан нь намайг унтлагын өрөөний хүйтэн агаараас хамгаалж надад зориулж тохируулсан агааржуулагчийн температурт нойрсоход нэн таатай. Бид нэг хөнжил хувааж нөмөрсний дээр тэр намайг цээжнээсээ огт салгасангүй. Тэр хөлөө над дээр давуулж бүх л биеэрээ намайг ороон тэвэржээ.
Ингэж байхаар намайг алчих! Би хэзээ түүнд иймэрхүү мэдрэмж төрүүлсэн юм бол. Би огтхон ч Порше шиг аашилж байгаагүй шүү дээ. Тэр үнэхээр догь. Маш царайлгийн дээр Танхун шиг чамин. Гэтэл би эдгээр өдрүүдэд яг орон гэргүй хүн шиг харагдаж байсан. Яахав, заримдаа би өөрийгөө царайлаг гэдгийг хүлээн зөвшөөрдөг ч эцсийн эцэст би зүгээр л би хэвээрээ. Жирийн л нэг бие хамгаалагч. Итгэж чадахгүй нь. Түүнд миний юу таалагддаг гэж? Өмнө нь түүний стандарт Порше байсан байж одоо би юм гэж үү? Ахх!
Хэзээ унтсанаа мэдэхгүй нь. Хацарт минь ямар нэг зүйл хүрж нойрон дундаа түүнийг холдуулах гэж оролдсон ч нүдээ нээх мөчдөө надад хүрсэн зүйлээс болж цочисхийв.
"Би одоо явлаа. Удахгүй эргээд ирнэ ээ..Өрөөнд минь томоотой байж байгаарай" Вегас ийн шивэгнэх агаад хацар дээр минь үнсэн үнэрлэх аж. Би хариу хэлж чадсангүй. Тэр үнсэлтээ дуусгаад чемоданаа авч өрөөнөөс гарлаа. Харин би орноосоо өндийн хүндээр санаа алдав. Би эндээс зугтаж чадахгүй бол магад галзуурах биз.
Шүршүүрт орж өглөөний дасгалаа хийлээ. Энд намайг зугаацуулж чадах хүн ганц би ч гэлээ хийх юм олдсонгүй. Буйдан дээр хэвтэхүйд толгойд ганц Вегас л эргэлдэнэ. Ердийнхөөсөө арай өөр зүйл харах гэж буйдангаас толгойгоо унжуулан хэвтэв. Ямар нэг шинэ зүйл хармаар байна.
Би толгойгоо унжуулж хэвтсэн чигтээ "Ноффф,намайг явуулаач. Гуйя" хэмээн гоншигононо. "Одоо намайг явуулчих л даа.." Тэр намайг сонсохгүйг мэдэж байсан ч үргэлжлүүлэн гуйсаар. Би сүүлийн үед зоригтой болж байгаа мэт санагдавч цаанаа л нэг итгэлгүй.
"Яагаад ингэж хэвтээд байгаа юм? Босч хоолоо ид"
"Ноф..би яав л дээр вэ?" гэж сөөнгөдүүхэн өнгөөр хэлэв. Ноф буйдангийн урд байдаг ширээн дээр авчирсан хоолоо тавиад итгэлтэйгээр өгүүлнэ.
"Чи үхэхгүй ээ, Пит. Битгий санаа зов"
"Тийм гэж үү.."
"Гэхдээ тэр чамайг явуулахгүй..Энийг яаж зохицуулъя гэж бодож байна?" Би даруй хөмсөг зангидлаа. "Чи хийж байгаагаа үргэлжлүүлэх хэрэгтэй. Тэгээд түүнийг хяналтаа бууруулах үед гинжнээс суллаж өгөхийг гуйсан нь дээр байх. Гэхдээ тэглээ гээд тэр чамайг зугтахыг зөвшөөрсөн гэсэн үг биш. Миний юу гэхгээд байгааг ойлгож байна уу?"
VOUS LISEZ
[ SIDE STORY ] completed
AléatoireAll credits goes to DAEMI, the original writers of the novel.