"Чи..Зөвхөн ЧИ" Би ийн өгүүлээд нүдээ анилаа.
Гэсэн ч сэтгэлийнхээ гүнд би түүнийг ч гэсэн хүсээгүй юм. Эндээс хол , хаашаа ч хамаагүй зугтмаар байвч Вегасын хэлсэн бүхэн намайг бүгдийг тэвчихээс өөр аргагүйд хүргэж энэ новш надад ахин дахин нөгөө л нэг хөгийн зүйлсээ хийсээр.
Түүний харц олзоо тоочиглосон анчин шиг л намайг нэвт сүлбэнэ. Тэр ёжтой инээмсэглээд удаанаар доошилж хүзүүнд минь нүүрээ наалаа. Би тэсгэлгүй ахин нүдээ анихад булчингууд зангирч хамаг биеийн шар үс босох шиг болов. Вегас биеийн минь хэсэг бүрийг уруулынхаа хээгээр тамгална. Одоо үнэхээр үхэхийг хүсэж байна. Би амьд гарлаа ч цаашид энэ сэжиг хүрмээр бузар биед тэснэ гэж үү?
"Сайн байна, ийм л энгийн шүү дээ" Тэр ийн шивнээд чихний дэлбээнээс зөөлөн хазав. Түүний шивнээн ар нуруугаар хүйт даалгана. Үүний дараа ямар их зовлон шаналалд унахаа бодох төдийд би өөрийн эрхгүй шүлсээ залгилаа.
"Намайг явуул.." Би арчаагүй байдлаа хүлээн зөвшөөрсний үндсэн дээр харьцангуй тайван байсан ч түүнээс болихыг гуйсаар. Байдгаараа тийчилж хамаг хүчээрээ эсэргүүцмээр байвч чадахгүй нь. Сүнс минь хүртэл энэ биеэсээ мултрахыг хүснэ. Гэсэн ч хэрэв би тэгвэл өмнөхөөсөө ч илүү гэмтэх нь ойлгомжтой. Хараал идсэн Вегас үргэлж нэг зүйлээ давтдаг.
Тэр хүссэн газраа шимж үргэлжлүүлэн хазлахад би түүний халуун амьсгалыг чийглэг уруултай нь хамтатган мэдэрнэ. Зүрх минь айдсаар дүүрлээ. Түүний бахим гар бүхэл биеэр минь тэнүүчлэхүйд цээжний булчин чангарна.
-Вегас..Би чамаас гуйж байна..
"Чи үргэлж л иймэрхүү зүйлс ярих юм. Үргэлжлүүлээд гуйгаад бай, надад энэ чинь таалагддаг" Вегас нам дуугаар өгүүлнэ.
Тэр аажуухан доош гулссаар халуун амьсгалтай нь цуг хамрын үзүүр нь эгэмэн тушаа мэдрэгдлээ. Хэлнийх нь үзүүр цээжний голд хүрэхэд гэнэтхэн биеэр минь урьд хожид байгаагүй шинэ мэдрэмж тархах нь тэр. Өрц, хэвлийгээр халуу дүүгэж тэр шатам халуун ийш тийш үсчинэ. Вегасын хэл хөхний толгойнд хүрмэгц би дуу гаргахгүйн тулд доод уруулаа зуув. Хачирхалтай нь энэ өмнөх шигээ өвдсөнгүй, харин ч ойлгож хүчрэхээргүй мэдрэмж дагуулна.
Гэсэн ч зүрх минь гүндээ хүртэл хоосорч байлаа. Чичирсээр хэвтэх зуур ухаарж амжихаас минь ч өмнө нулимс урсаж эхлэв. Би зүгээр л ямар сул дорой гэдгээ хүлээн зөвшөөрч чадаагүй нь тэр. Хэдийгээр би гуниглаагүй ч тэвчихийн аргагүй зовлон шаналалд залгиулжээ.
YOU ARE READING
[ SIDE STORY ] completed
RandomAll credits goes to DAEMI, the original writers of the novel.