Вегас өрөөнөөс гарах бүрт би эндээс зугтаж чөлөөлөгдөх боломжтой гарц хайдаг байлаа. Хүсэж байгаа ганц зүйл минь тагтнаас үсрэх боловч намайг өрөөтэй холбож байгаа энэ хатуу гинж цаг үргэлж одоогийн ярвигтай нөхцөл байдлыг сануулна. Би бугуйгаа ханатай хавсарч олон дахин цохисон ч үүнд эвдрэх шинж үгүй. Өөрийн хүчээр эрх чөлөөгөө олж авна гэдэг бүтэшгүй бололтой.
Шал тэнэг санагдаж байгаа биз? Гэсэн ч би энэ түгжээг мултлахын тулд чадах бүхнээ хийнэ. Харамсалтай нь үүнийг эвдлэх бараг л боломжгүй, тиймээс би үргэлжлүүлэн энэ тэнэг, үр дүнгүй шахуу сонголтууд дунд гацсаар байна. Гараа энэ том гинжнээс салгах гэж оролдох нь бараг л шинэ төрлийн сорилт шиг өвдөлт дагуулсан эд.
Хэсэг хугацаанд шөнийн цагаар өөртөө тус болчихоор юм хайж шүүгээ, орны доогуур гээд бүх булан тохойг нэгжиж үзсэн ч одоо ч ямар нэг зүйл олоогүй л байна. Энэ эрлийн туршид анхаарах ёстой зүйл нь бүгдийг байсан байранд нь яг таг эргүүлж тавих юм. Тэр шүүгээн дэх бүхнээ маш нямбай эвхдэг. Намайг орон дээр хүлээтэй байсан хойгуур тэр ямар нэг зүйл үлдээсэн байж мэдэх учир би эднийг ахин дахин шалгадаг юм.
Тийм ээ!
"Хах? Энэ одоо юу вэ?" Би өөртөө л дуулдахаар ийн хэлэхдээ шүүгээнээс олсон зүйлээ гаргаж ирлээ.
"Чөтгөр ав! Яадаг солиотой амьтан бэ?" Би зэвүүцэн дуу алдав. Нүдэндээ ч итгэсэнгүй. Энэ одоо ямар новш нь вэ, Вегас? Чамд ямар ч ёс суртахуун алга! Энэ бүгд харгис, өрөвдөх сэтгэлгүй секст зориулагдсан шүү дээ. Би олсон зүйлсээ татаж гаргалаа. Гинж, гав, ташуур, янз бүрийн секс тоглоомууд..хэтэрхий олон юм. Хамаг бие хүйт дааж шар үс босох шиг болно.
"Хараал идсэн өвчтэй новш! Яадаг гажиг вэ? Муу чөтгөрийн зулбасга. Түүний толгойд эргэлддэг ганц юм нь чөтгөрийн үйл байх. Чи муу жигшмээр новш!" Би айдаст эзэмдүүлж чичирсэн гараараа тэдгээрийг эргүүлэн шүүгээ рүү чихэв. Би ахиад ганц ч хором энэ өрөөнд түгжигдмээргүй байна!
Creaakkk!
Хаалга онгойх чимээнээр би ор луугаа үсрэн орж хөнжлөөрөө өөрийгөө бүтэн хучаад хөшөө шиг хөдөлгөөнгүй болов. Унтаж буй дүр эсгэх гэсэндээ л тэр.
Төдөлгүй унтлагын өрөөний хаалга сэвхийн онгойж архины эхүүн үнэр өрөөг дүүргэлээ. Би Вегасыг ор луу дөхөж байгааг мэдэрж байна. Түүнийг юу хийх бол гэхээс айсандаа үхэх нь. Түүнийг миний хажууд байна гэж бодох төдийд л намайг бүрхдэг айдас хяналтаас гарч асар хурдацтай өсөн нэмэгддэг.
DU LIEST GERADE
[ SIDE STORY ] completed
SonstigesAll credits goes to DAEMI, the original writers of the novel.