"Хмф!" Зүгээр зогсоод байвал Вегаст амархан олзлогдох юм шиг санагдана. Тиймээс түүнээс холдохоор шийдэв. Түүнд миний мэдрэлээр наадах ямагт зугаатай байдаг биз. Хаалга руу дөхөхөд чанх ард Вегасын хөхрөх дуулдана.
"Алив ээ, би чамд хэлээд өгье"
"Би одоо мэдмээргүй байна" Эргэж харахдаа аль болох муухай харахыг хичээв. Хэдий ам минь үгүй гэж хэлсэн ч зүрх минь тэр үнэнд тэмүүлсээр. Би ядаж л энэ хүртэл хүссэнийг нь хийсэн, хариу хүртэх эрхтэй биздээ?
"Битгий дүр эсгээд бай" Вегас санаа алдлаа. Тэгээд биеэ угаахаар ахин шүршүүр дор зогсов. Түүнийг цааш ярихыг хүлээх зуур баясгалантай царай нь нухацтай болж хувирлаа.
"Яасан бэ?" Би түүн рүү харж зүрхлэхгүйдээ хаалга руу гөлөрнө.
"Энийг чамд хэлэх ёстой эсэхээ л бодож байна" Вегасын хоолой хүртэл хүйтэн төлөвт шилжив.
"Тийм ноцтой асуудал юм уу?" Би шууд стрессдэж эхэллээ. Вегасын ярьж байгааг сонсоход л түгшмээр юм.
"Үнэндээ тийм биш. Зүгээр л чи зарим нэг зүйлийн тухай мэдэхгүй байсан нь дээр" Вегас өөртэйгөө ярьж байгаа мэт аашилна. Би хөмсөг зангидан түүн рүү харлаа.
"Юу гэсэн үг юм?"
"Чамайг үүнийг яаж хүлээж авахыг мэдэхгүй байна"
"Мэдээж би харамсана. Ялангуяа толгой гэр бүлд тийм зүйл тохиолдчихоод байхад" Вегас яагаад сэтгэл санааг минь ингэтэл дордуулна вэ?
"Энэ тийм биш ээ.."
"Хах? Тэгээд сая юуны тухай яриад байсан юм?"
"Тэгэхээр, би тэр талийгчийг мэддэг ч үгүй байсан" гэж Вегас тайвнаар хэлэв. Тэгээд бэлдсэн алчуураа бэлхүүсээрээ ороолоо.
"Айн? Юу гэсэн үг юм? Чи залуу эзэнтнийг нүдээ бүлцийтэл уйлж байсан гээ биздээ?" Энэ надаар даажигнасан анхны тохиолдол биш тул би энэ удаа түүн рүү цоргитол ширтэж зүрхлэв.
"Харин л дээ, танай зээ нарын нэг байсан юм байгаа биз"
"Нэр нь хэн гэж байна? Чи надад том үйл ажиллагаа болсон гэсэн, тэгэхээр би түүнийг мэдэж байж магадгүй" Тэр талийгчийг зургийг ч харалгүй оршуулганд нь оролцсон л гэж битгий хэлээрэй дээ. Ядаж нэрийг нь ч болтугай.
"Нэр. Фонг..Фонг, нэг тиймэрхүү" Вегас шүдээ угаахаар угаалтуурын дэргэд очиж сойзоо шүүрэн авлаа. Тэр бүх зүйлд хүйтэн хөндий хандах ба надтай ярих сонирхолгүй байх шиг. Вегас талийгчийг үнэхээр мэддэггүй байсан бололтой.
DU LIEST GERADE
[ SIDE STORY ] completed
SonstigesAll credits goes to DAEMI, the original writers of the novel.