VIP 2-2

1.6K 154 13
                                    

"Чөтгөр ав! Чи яагаад ингэж хэлж байгаа юм бэ?" Би нударгаа зангидан өргөж Вегасыг цохихоор бүх хүчээ хуримтлууллаа. Гэсэн ч намайг зогсолтгүй ширтэх тэр дорой нүд рүү харсаар байж нүүрэн дундуур нь буулгаж чадсангүй, дэмий л газар цохив. "Яагаад! Яагаад! Яагаад!" Өвдөлт мэдрэгдсэн ч үгүй. Би үргэлжлүүлэн газар балбасаар.

"Пит! Гуйя, зогс! Болиоч!" Вегас намайг зогсоохоор бугуйнаас минь чангахан атгаж биеэсээ холдуулан хөнгөн түлхлээ. Энэ удаад би эсэргүүцсэнгүй.

Би ахин газар цохихоор нударгаа өргөхөд тэр бугуйнаас минь зуурсан хэвээр "Болиодхооч!" хэмээн зандарлаа.

"Пит, чи ингэж аашилж болохгүй шүү дээ. Тэр өдрийг битгий давт..намайг орхисон тэр өдрөө" Вегасын уруулаас халих үгс зүрхнийхээ гүнд хав дарсан мэдрэмжүүдийг минь сэт татаж орхив. Хийсэн бүхнийг минь хэд нугалах харамсал сэтгэлийн гүнд үерлэнэ.

"..."

Би гараа мултлаад түүнийг түлхэв.

Тэртээд сонсдох буун дуу огтхон ч завсарлага авсангүй. Хэдийгээр тэр намайг анхаарж байсан ч үе үе аав руугаа харц шиднэ. Эцэст нь тэр ноён Кинныг хоёрдугаар гэр бүлийн удирдагч руу буутай ойртохыг хараад өөрийгөө хүчлэн газраас өндийлөө.

"Аав"

Толгойд 2 би хоорондоо зөрчилдөнө. Гар минь Вегасыг аав руугаа гүйхээс өмнө амжиж зогсоохоор урагш сунав.

"Пит" Тэр ухаан балартуулам ялдам хоолойгоор нэрийг минь дуудна. Түүний тэвэр, түүний үнэр.

Вегас хөмхийгөө зуухдаа ч надаас харц салгасангүй. Тэр надаас ямар нэг зүйл асуух гэж байсан ч аав нь санааг нь зовоосоор байгаа бололтой.

"Пит, чи намайг жаахан ч гэсэн хайрлаж байсан уу? Хэрвээ энэ боломжтой бол, өнөөдөр миний талд зогсох уу?" Нам гүм. Вегасын зовиуртай нүд чимээгүй өнгөрөөсөн хариултыг минь өөрчлөхөөр давшилна. Тэр үеийн Вегас ч бай, одоогийн Вегас ч бай тэр яаж намайг ингэж удаанаар ахин дахин тарчилгаж чаддаг байна аа?

Яг энэ мөчид би оюун ухаанаасаа оновчтой хариулт хайх гэж ядна. Харин Вегас энэ завсрыг ашиглан гарыг минь тавиулж ухаан жолоогүй эцгийнхээ хойноос гүйх нь тэр.

"Вегас!" Би ч түүний араас даган гүйлээ.

Толгойд 2 бодол эргэлдэнэ. Эхнийх нь хоёрдугаар гэр бүлийн дайралтыг хааж толгой гэр бүлийг хамгаалах. Харин хоёр дах нь хэн нэгэн Вегасыг гэмтээх вий гэхээс битүүхэн айж байгаагаа ухаарах. Би яг яах ёстой юм бэ? Урвагч болох юм гэж үү? Эцэстээ гэхэд энэ бодол ердөө л "Хайрлаж шүтэн биширдэг гэр бүлээсээ урвах уу эсхүл өөрийн чин үнэн сэтгэлээс урвах уу?" гэсэн гачлантай сонголтод хүргэнэ.

[ SIDE STORY ] completedDonde viven las historias. Descúbrelo ahora