Питийн талаас.
Толгой гэр бүл болон хоёрдугаар гэр бүлийн хоорондын мөргөлдөөн урьд хожид байгаагүйгээр хурцдаж байлаа. Хоёрдугаар гэр бүлийн бие хамгаалагчдын голд Вегас явааг харах төдийд сэтгэлийн гүн дэх айдас улам бүр лавширна.
Би бараг долоо хоногийн турш түүн шиг хүнтэй хэзээ ч таарж байгаагүй мэт, тийм хүн амьдралд минь огт байгаагүй аятай л өөрийгөө хуурж амьдарсан. Үүний төлөөс хэр гашуун туссаныг чи мэддэг ч болоосой. Би цаг үргэлж хэн намайг шархлуулж хэн надад эелддэг ханддагийг өөртөө сануулж явсан. Гэсэн ч далд ухамсартаа ч болов түүнийг үл тоож байсансан бол би одоо болж буй бүхний өмнө ганхах ёсгүй шүү дээ. Толгой гэр бүлийн ууган хүүгийн ахлах бие хамгаалагч тууштай, зоригтой байх ёстой. Мэдээж энэ хэцүү ажил. Тиймээс ч би мэдрэмжээ хянахыг хичээж Вегасаас нүүр буруулсан юм.
Хэдийгээр бид нэгэн рүүгээ ширтэж байсан ч, түүний хурц хараа биеийг минь нэвт сүлбэн байлаа ч..бүх л бие хүйт даасан хойно ч би түүний тухай бодлуудаа тархиныхаа мухар руу чихэж байв.
Ноён Корн хоёрдугаар гэр бүлийн толгойлогчтой ширүүхэн гэгч нь муудалцаж эхлэхэд байдал бүр ч дордов. Тэдний яриаг сайн ойлгоогүй ч энэ бүхэн Поршегийн тухай ч юм шиг. Порше надаас үнэнийг олж мэдэхэд туслаач гэж байсан. Тэр сэтгэлээр унаж сүүлийн хэдэн өдөр тасралтгүй ноён Киннтэй муудалцаж байлаа. Түүнд туслахыг хүссэн ч эцэстээ би өөрөө энэ бүхнийг тэсэхгүй нь.
Тэнгэр харанхуйлж аадар асгарахуйд 2 гэр бүлийн хоорондын харилцаа барагцаалж хэлэмгүй хурдаар уруудаж эхлэв. Буун дуу гарахад гадаа мөргөлдөөн болж тэд хаалгыг амжилттай нэвтлэн орж ирлээ.
Буун дуу*
Би тулаанд бэлэн байсан. Гарт минь байх буу хоёрдугаар гэр бүлийг чиглэж байсан тул тэд ч бас намайг бай гэж харах нь лавтай.
Гэсэн ч тэд намайг хоосон агаар мэт үл тоон хажуугаар минь гүйлдэцгээх нь тэр.
"Айн?" Тэдний араас ширтэн ганцаар хоцрохдоо ийн бодов. Тэд намайг арай л дэндүү дорд үзэж байна. Би ууган хүүгийн ахлах бие хамгаалагч! Бас би яг энд зогсож байсан! Намайг харж байна уу! Магадгүй би аль дээр үхчихээд тэрийгээ ухаараагүй ч байж болох юм. Тэгээд ажилдаа хэтэрхий дуртай болохоор энд шүглээ биз.
"Би ахиад тэсэхгүй нь!" Намайг хэн ч анзаараагүй тул би Армтай тулалдаж байсан хоёрдугаар гэр бүлийн хамгаалагчдын нэгийг барьж аваад мод руу түлхлээ.
YOU ARE READING
[ SIDE STORY ] completed
RandomAll credits goes to DAEMI, the original writers of the novel.