Тэр өглөө би сэрмэгцээ бүгдийг урьдын адил хийсэн. Нүдээ нээхэд Вегас хэдийн оюутныхаа дүрэмтийг өмсчихсөн, өрөөнөөс гарж таарлаа. Энд байхдаа би түүнтэй хамт өнгөрүүлээгүй хором мөч бүрдээ талархдаг. Ядаж л жаахан чөлөөтэй, уужуу амьсгал авчихаар тайван байна шүү дээ. Ноф муу дүүрсэн тэнэг ахиад л надад хоол авчрав. Чи түүнийг юу авчирсныг лав таахгүй дээ. Новш гэж, Паста бас талх. Би галзуурах нь! Хэрвээ би зугтаад эмээ дээрээ очлоо гэхэд тэр лав намайг танихгүй биз. Идэж байгаа барууны хоолнуудаасаа болж би бүр тамирдаж гүйцэх нь, шим тэжээлийн дутагдлаас болж нүдний доогуур хөх зураас татчихсан гээд л бод.
Хоригдол мэт өрөөндөө гиюүрсээр миний өдөр ахиад л гунигтай өрнөв. Наад зах нь жинхэнэ хоригдлуудад хийх зүйл байдаг бол харин надад өөрийгөө зугаацуулчих юу ч алга. Энэ зуур би яг л галзуурсан мэт өрөөндөө нааш цааш холхисоор. Дасгал хийж үлдсэн цагт нь гинжнээс мултарчих юу ч юм хайгаад л. Эцэст нь би нэг ном барьж аваад хэвтлээ. Би энд юу ч хийж чадахгүй нь. Миний тархи зогсолтгүй зугтах арга сүвэгчлэхийг хичээвч ахиад л хоосон хана мөргөнө.
Үд дунд хаалга онгойх чимээ гармагц би номоо доош тавьж оронд нь тэр зүгт хараагаа бэлчээлээ. Тэгээд хөмсөг зангидав. Вегас баахан тортой юм барьж орж ирснээ бүгдийг нь буйдан дээр тавьж дараа нь халууцсан янзтай цамцныхаа захаас зууран хөлсөө сэврээх гэж оролдоно.
"Агааржуулагчаа хурдасга, халуун байна" гэж Вегас хэлэв. Өрөө хэдийн сэрүүхэн талдаа байсан учир тэгэхийг хүссэнгүй. Гэсэн ч хийж чадах ганц зүйл минь удирдлага олж аваад сэнсээ хурдасгах байлаа. "Өө нээрээ, би чамд хэдэн юм авчирсан" Тэр ийн хэлээд буйдангаас босч тэнд овоолсон бүх тортой зүйлсээ орон дээр шидэв.
"Айн?" гээд би уутнуудыг эхнээс нь задлахад тэдний ихэнхи нь зайлшгүй хэрэглэгдэх ахуйн эд байлаа. Унтлагын шорт, урт өмд, янз янзын өнгийн хувцаснууд гээд тэд бүгд алдартай брендийнх аж. Мөн нүүр цэвэрлэгч хөөс, саван, шампунь ч байв. Би сахлын хутга олно гэж найдахдаа бүгдийг онгичсон ч харамсалтай нь тэнд тийм зүйл байсангүй.
"Би тайлангаа профессорт хураалгачихсан. Тэгээд замаараа худалдааны төв орсон юм. Өөр хэрэгтэй юм байвал хэлээрэй" Вегас хайхрамжгүй гэгч нь хэлээд урагш бөхийж миний ухаж байсан тор луу өнгийв. Тэгэхэд нь би тэр торноос санамсаргүй нэг зүйл гаргаж ирсэн нь жижигхэн алтлаг хайрцаг байлаа. Намайг ямар царай гаргасныг чи лав төсөөлөхгүй дээ.
YOU ARE READING
[ SIDE STORY ] completed
RandomAll credits goes to DAEMI, the original writers of the novel.
![[ SIDE STORY ] completed](https://img.wattpad.com/cover/312091870-64-k919459.jpg)