12!

2.8K 173 16
                                    

Тог! Тог!

"Ноён Вегас, ноён Кан Макао 2 ахиад л маргалдаад байна!" Хамгаалагчдийн нэг гаднаас ориллоо. Вегас намайг даруй суллахад би уушгиа агаараар дүүргэх гэж хэрэндээ хичээнэ.

"Чи юу хийх гээд байгаа юм, хүлээ..энэ чинь..?" Би орон дээр хэвтсэн чигтээ сөөнгөтсөн дуугаар лавлав. Новш! Вегас шургуулганаасаа хос гав авч хоёр гарыг минь өөр лүүгээ татлаа. Тэгээд юу ч болоогүй юм шиг орны хоёр талын шонгоос намайг гавлаж орхив.

"Вегас..битгий л дээ.. намайг явуул" Би том нүдлэн хэлнэ. Вегас намайг гинжилсэн дээрээ нэмээд цовдлуулчихсан аятай хоёр гарыг минь гавлачихлаа.

"Хэрээ мэдэхгүй том дугарсандаа өөртөө л гомд" Тэр ийн өгүүлээд хариу хүлээлгүй өрөөнөөс гарав.

"Хараал идсэн Вегас! Муу харгис мангас! Чамайг үхнэ гэж найдъя, чөтгөр ав" гэж би түүний араас хашгирлаа. Дөнгөнөөс мултрах гэсэн ч чадсангүй. Одоо ахиад л унтаж, алхаж ч чадахааргүй гинжлэгдчихлээ. Би орон дээр зөвхөн сууж л чадна.

"Намайг явуулчихаач дээ!" Галзуурсан мэт тасралтгүй орилсоор. Би саяхныг хүртэл жаахан ч болов алхаж чадаж байсан. Харин одоо эргээд энэ новшийн байдалдаа ирчихлээ. Хараал ид!

...

Хэдий хугацаа өнгөрснийг мэдэхгүй, хөгийн зулбасга нэг л удаа өрөөндөө эргэж ирсэн. Тэгээд дүрэмтээ сольж өмсөөд цүнхээ аваад явчихсан.

"Намайг суллаач, Вегас!" Хэчнээн дуудсан ч тэр эргэж ч харсангүй.

Би хөлөөрөө элдвийг өшиглөж бугуйгаа татан тийчилсэн ч юу ч өөрчлөгдсөнгүй. Ядарж байна. Одоо үнэхээр туйлдаа хүрлээ. Өдөр бүр хүчирхийлэлд өртөж байгаагаас болж бүрэн сэргэж чадахгүй нь. Хөх няц болсоор эцэст нь үхэх хүн нь би бололтой. Би одоо үнэхээр үхэх гэж байна.

Шилэн хаалга онгойх дуунаар нүд минь сэргээд явчихав. Танил царайнуудын нэг тавиуртай будаа барьчихсан намайг чиглэх аж.

"Ноф.. Надад туслаач!" Би түүнийг орж ирэв үү үгүй юу, нэрээр нь дуудав. Тэр өмнө нь толгой гэр бүлийн бие хамгаалагчдийн нэг байсан ч одоо хоёрдугаар гэр бүлийн туслахуудын нэг болсон. "Надад туслаач!"

Бид нэгнээ сайн мэдэхгүй ч бидний хооронд ямар нэг таагүй зүйл болж байгаагүй. Тэр намайг жаахан ч гэсэн өрөвдөнө гэж найдъя.

"Энэ будааг идээрэй" Ноф тавиуртайгаа орны дэргэдэх ширээн дээр тавив. Би түүн рүү манарсан нүдээр харахдаа надад туслахыг гуйсаар.

[ SIDE STORY ] completedМесто, где живут истории. Откройте их для себя