Би өрөөн дотуур холхисоор. Нофоос толгой гэр бүлд хэн нас барсан тухай шалгаасан ч тэр юу ч мэдээгүй байв. Тэр энэ гэрт ажилладаг ч Вегасыг дагаж ажилд нь хамт явдаг бие хамгаалагчдын нэг биш. Тиймээс оршуулгын тухай мэдэхгүй байх нь аргагүй. Одоо түүний гол ажил намайг асрах явдал. Би янз бүрийн зүйл ургуулан бодож түүндээ шаналах нь хачин.
Ноён Чан байсан юм болов уу? Үгүй байх аа. Тэр идэр залуу, хүчирхэг хэвээрээ. Тийм ч амархан үхэхгүй. Магадгүй миний дуртай тогооч Прик эгч? Түүний каррины амтыг Бангкок даяар гүйцэхгүй. Тиймээс тэр амьд байх..Эсвэл..Хэн байсан юм болоо? Өө, би таашгүй нь. Ямартай ч ганц итгэлтэй байгаа зүйл минь тэр хүн залуу эзэн, ноён Кинн эсвэл Ким биш. Хэрэв тийм байсан бол 2 гэр бүл одоо хөл толгойгоо олохгүй биз. Хүлээ, энэ ноён Жэт байсан юм болов уу? Тэр хэдийн 60 хүрчихсэн шүү дээ. Жам ёсоороо тэнгэрт дэвшсэн ч байж мэднэ. Танхун үүнээс болж гунигласан байх. Гэхдээ би одоо ч энэ бодолдоо итгэлгүй байна.
Сэтгэл өвдөж байна. Миний хамт олны нэг байсан бол яах вэ? Би ядаж л тэдний оршуулгад хүндэтгэл үзүүлмээр байна шүү дээ. Хах, гэтэл би энэ тэнэг гинжнээс болж энд гацаж л байдаг. Вегас буцаж ирээгүй хэвээр. Тэвчээр минь алдарчээ.
Би түгшин байж Вегасыг хүлээхдээ сүмд залбирал үйлдэхдээ хийдэг шиг орон дээрээ өвдөглөн суугаад гараа хавсарлаа. Тэгээд өршөөл ивээлийн төлөө залбирал үйлдэв.
Шилэн хаалга гулсан нээгдэх чимээнээр нүдээ нээхдээ би Будда, Дарма, Сангхатай салах ёс хийлээ. Гэтэл гэнэт халуун ногоотой шарсан загасны үнэр хамар цоргиулах нь тэр. Өлсөж байна ч гэж жигтэйхэн. Энэ миний захисан хоолыг авчирсан Вегас байхаас зайлахгүй.
"Ю-юу вэ?" Би түүн рүү эргэж нэрийг нь дуудахаасаа өмнө хэсэг түгдэчлээ.
"Чи юу хийж байгаа юм?" Вегас ч гэсэн над руу гайхсан царай гаргана. Би гараа атган хавсарсан хэвээр, залбирлаа дуусгаснаа илэрхийлж үл мэдэг бөхийгөөд орноосоо өндийж түүн рүү дөхлөө.
"Пфф..хаха" Би инээдээ барих гэж оролдон гараараа амаа дарав. Түүний цамц наалдамхай соусаар будагджээ. "Би чамайг шарсан загас аваарай гэсэн болохоос соусанд нь усанд ороодох гэж хэлээгүй" Инээхгүй байж чадахгүй нь. Хараал ид, түүнд юу тохиолдоо вэ?
"Танхунаас л болж байгаа юм, муу тэнэг! Тэр миний дээрээс хоолны соус асгаж л байдаг, би юу буруу хийчихсэн юм" гэж Вегас хөмсөг зангидан өгүүллээ. Харин би хэсэг зуур байрандаа зогсоод өөрийгөө тайвшруулах гэж оролдоно. Залуу эзэнтний тухай ярианаас болж толгойд минь оршуулга зурсхийв.

KAMU SEDANG MEMBACA
[ SIDE STORY ] completed
AcakAll credits goes to DAEMI, the original writers of the novel.