Түүний хоолой гуйх мэт яруу тод, надад ямар нэг зүйл.. үгүй ээ, зөвхөн өөрийнхөө мэдрэмжийг дамжуулахыг оролдоно. Вегас ахин нэг удаа удаанаар толгойгоо эргүүлж хаалганы зүг ширтэв. Дотор нь юу болж байгаа нь мэдэгдэхгүй зузаан шилний цаана гагцхүү зовлон буйзаа. Тэр яг л юу юугүй хаалгыг эвдэж ороод аавыгаа хайх гэж байгаа аятай 2 гараа чанга атгажээ. Гэсэн ч одоо хүртэл яг хаанаас эхлэхээ мэдэхгүй байх шиг. Хэн ч сонсохыг хүсэмгүй энэ гашуун түүх дотор эцэг хүү хоёр хоёул хэзээ ч нэгнийгээ юу туулж явааг эсхүл юу мэдэрж зогсоог тааж мэдээгүй билээ. Ноён Кан Вегас хоёрын хооронд орших зузаан хананаас болж тэд нэгнээ зөвхөн холоос харж байсан төдийгүй нэгнээ ойлгоё ч гэж зориглоогүй юм.
Дотроос буун дуу хадахуйд Вегас чимээгүйхэн толгой бөхийв. Түүний бие сэтгэл хөдлөлдөө дийлдэж хэсэгхэн зуур чичирхийлнэ. Тэр миний л нэгэн адил ноён Канд юу тохиолдсоныг мэдэж байгаа. Тэнд ноён Канаас өөр хоёрдугаар гэр бүлийн гишүүн байхгүй. Хоёрдугаар гэр бүл хэдийн бүх итгэл найдвараа гээжээ. Зарим нь бүр нулимс дуслуулан газар өвдөглөнө. Гэсэн ч хаалга хаагдсаны дараа бүгд л ноён Каны хувь тавиланг мэдэж байсныг дурдах илүүц биз.
"Надад одоо юу ч үлдсэнгүй, Пит. Гэсэн ч чи үүргээ биелүүлэхээр зүтгэлэх юм, би чамайг хэзээ ч намайг сонгохгүйг мэдэж байсан" гэж Вегас хоосон харцаар газар ширтэнгээ тогтуухан өгүүлэв.
Түүний сэтгэлийн гүнд орших сүйрсэн ертөнц одоо үнсэн товорго болжээ. Би буу атгасан гар руугаа харлаа. Хэзээнээс ч юм чичрээд эхэлчихэж. Хамаг бие сулбайж бууны жин хэд дахин нэмэгдчих шиг. Вегасын царайны хувирал, биеэ барих чадвар гайхалтай гэмээр өндөр түвшинд байсан тул би ахин түүний араас буугаар чичилж чадахгүйд хүрэв.
"Гэсэн ч би одоог хүртэл чамайг харж байгаадаа талархаж байна, Пит. Ийм байхад л хангалттай. Бас би чамд хайртай" Би даруй буугаа буулгалаа. Вегас гүнзгий амьсгал аван нүдээ анихдаа толгой сэгсэрнэ.
"Вегас?"
"ААА!" Үүнээс цааш Вегас өөрийгөө хүлцэж тэвчсэнгүй. Тэр нударга зангидсан чигтээ галзуурсан мэт авирлаж хаалгыг угз татав.
"Аав!" гэж Вегас бороо, нулимсанд будагдсан царайтайгаар хашгирлаа. Би хэзээ ч түүнийг ийм сул дорой байхыг харж байсангүй. Түүний тартагтаа тулсан өрөвдмөөр төрх зүрх шархирам аж. Ахиад энэ өвдөлтийг ганц ч хором тэсэхгүй нь.
Хэдэн хормын дараа ноён Чан тээнэгэлзсээр өрөөний хаалгыг онгойлголоо. Хаалганы цаана ноён Корн зогсох агаад түүний хөл дор ноён Кан хөдөлгөөнгүй хэвтэх аж. Ноён Кинн Поршег чангаар тэврэх бол Порше Вегасын зүг өрөвдсөн харц чулуудна. Вегас түүнд олон хөгийн зүйлс хийсэн ч тэр Вегаст ийм зүйл тохиолдоосой гэж хүсээгүй нь мэдээж.
YOU ARE READING
[ SIDE STORY ] completed
RandomAll credits goes to DAEMI, the original writers of the novel.