Бямба гараг- Даалгаврын өдөр.
Би өглөө бүр галбираа хадгалахын тулд дасгал хийдэг ч оройн ажилд зориулж бүр ч хичээж биеэ бэлдсэн. Бялдаржуулах төвөөс нэвт хөлөрсөн хувцастай гарахдаа цангаагаа тайлахын тулд гал тогооноос лонхтой ус авч залгилав.
"Хөөе, уулзаагүй удаж шүү. Би чамайг ойрын хэд хоног харсангүй" Ард минь гарсан танил хоолойноос болж би бараг л усандаа хахах нь тэр. Түүний хоолой амьсгалыг минь боох шиг болж би яаран эргэж харахдаа надтай тун ойр зогсоо нэгнийг харлаа.
"Ноён Вегас" Би түүний нэрийг шивнээд толгойгоо бөхийлгөн мэндчилэв.
"Хараад байх нь ээ, чи дөнгөж дасгал хийж дууссан юмаа даа. Хувцас чинь хөлсөндөө нэвт норчихож" Тэр тайван өнгөөр ярингаа дээрээс доош нүдээ гүйлгэнэ.
"Тийм ээ..Та өнөөдөр эрт иржээ. Миний тусалж чадах зүйл байна уу? Ямар нэг болохгүй зүйл гараа юу?" Би түүнийг гартаа хэдэн цаас атгасан байхыг анзаараад бушуухан шиг ярианыхаа сэдвийг өөрчлөх гэж оролдов.
"Аав намайг эднийг ноён Корнд аваачаад өгчих гэсэн юм" Вегас санаа алдан өөр тийш харсан ч айдас цээжинд хуралдана.
"Өө за, би ноён Корныг оффисдоо байгаа гэдэгт итгэлтэй байна. Таныг ирснийг мэдэгдье" Усны саваа ширээн дээр тавиад ноён Корны оффис руу аль чадахаараа хурдан алхлаа. Би нэлээд хурдтай алхаж байсан ч Вегас надаас хоцорсонгүй. Айдсаас болж ар нуруугаар хүйт даана.
Тог..Тог..
Би хаалгыг зөөлөн тогшоод "Ажлыг тань тасалдуулсанд өршөөгөөрэй, эрхмээ. Ноён Вегас таньтай уулзахаар ирсэн байна" гэв.
"Орж болно оо" Ноён Чаны хоолой гарахад би түүнд хаалга онгойлгож өгөөд зай тавин хажуу тийш болно. Вегасын нүд хөдөлгөөн бүрийг минь дагуулан харах шиг, тэр хажуугаар зөрөхдөө хэсэгхэн зуур ёжтой инээмсэглэлээ.
Гэнэт хамаг бие зарайж шар үс босох шиг болов. Энэ хүн намайг үнэхээр бухимдуулж байна. Тэр надтай ойртох бүрт, түүний хажууд өнгөрүүлсэн хором бүрийн төлөө энэ айдас намайг бүрхдэг. Бурхан минь гэж, тэр надтай хэр ойрхон зөрсөн бэ?
Гэдэс өвдөж байгаа юм шиг санагдчихлаа байна..
Үүний дараа бүх сөрөг бодлоо толгойноосоо арчихын тулд өрөөндөө цэвэрлэгээ хийж алдаа гаргахгүйн тулд бэлтгэлээ хангалаа. Би ямар ч алдаа гаргах ёсгүй. Бүх зүйл төлөвлөгөөний дагуу жигд үргэлжлэх ёстой. Орон дээрээ сууж Вегасыг гэрээсээ аль болох хол байгаасай гэж залбирав. Тэгвэл би түүнийг юунд орооцолдсоныг илчлэхэд шаардлагатай нотлох баримт цуглуулж чадна.

YOU ARE READING
[ SIDE STORY ] completed
RandomAll credits goes to DAEMI, the original writers of the novel.