7

1.6K 127 11
                                    

Вегасын талаас.

Удиртгал..

"Ноён Кан та хоёр надад туслах ёстой. Үгүй бол бид нэг онгоцонд суусан, хамтдаа живнэ гэж мэд!" Биг цөхөрсөн янзтай ориллоо. Түүнийг өрөөнөөс гармагц би Бигийн цөхрөнгөө барсан өрөвдмөөр үйлдлээс болж үсээ үгтээхэд хүрэв. Тэр новш бидний бизнесийн өрсөлдөгч рүү юу ч бодолгүй чухал мэдээлэл илгээж увайгүй загнасанг нь бодохоор бүр ч их уур хүрнэ. Энэ мэдэгдвэл хүн бүр биднийг авлига, хууль бус зэвсгийн наймаанд буруутган чичилж эцэстээ би Киннд түүнээс урвасан юм шиг харагдана.

"Хараал идээсэй билээ!" Би орилж толгой дотор минь эргэлдэх бодлууд зогсолтгүй санааг минь зовооно. Тэр муу хариуцлагагүй новш, Биг! Би өнгөрсөн амьдралдаа түүн шиг тэнэг хүнтэй учрахын тулд ямар нүгэл үйлдсэн юм бэ?  Тэр ямар нэг зүйл хийхийнхээ өмнө хэзээ ч боддоггүй! Таван ч ялгаагүй ухаанаа алдчихсан аятай болгоомжгүй загнаж байна. Яагаад ч юм өнөөдөр намайг уурлуулж эцэст нь тулгахыг хүссэн хүмүүсээр дүүрэн өдөр байлаа. Жишээ нь , агуулахад буцаж ирэхэд Таван өөрийгөө болсон бүх зүйлд буруутгуулахгүйн тулд аль чадахаараа хурдан зуурсан азгүй сүнс нь би байсан. Тэр намайг Кинны сүүдэрт амьдарч байна гэж шоолж байсан ч харамсалтай нь энэ үнэн.

Би одоо дахиж Поршед худал хэлж чадахгүй нь. Би хийсэн бүх зүйлдээ буруугаа хүлээмээр байгаа ч надад үгнээс өөр юм алга. Миний хэр муу хүн байх нь хамаагүй, би хайртай хүнтэйгээ байсан ч ганц жил ч тэсэхгүй. Би хийсэн зүйлдээ хариуцлага хүлээх чадваргүй, юу болоод байгааг Поршед тайвнаар тайлбарлачих ч чадалгүй хүн болохоор байдал иймдээ хүрсэнд гайхах юм алга. Надад одоо Поршетэй бүхнийг шинээр эхлүүлэх боломж байгаа ч би хаанаас эхлэхээ мэдэхгүй байна.

Эргэн тойрон дүүрэн тэнэгүүд байгаагаас болж би маш их бухимдаж байна. Эрт орой хэзээ нэгэн цагт тэднээс болж надад аюул учрах нь тодорхой байсан ч энэ бүхнийг тэсвэрлэшгүй нь.

Дотор минь эргэлдэх уур хилэн намайг залгиж би үүнээс ангижрахын тулд ширээн дээрх зүйлсийг шидэлж эхэллээ.

Би дараагийн алхмаа хийхээсээ өмнө юмсыг ном журмын дагуу цэгцлэх хэрэгтэй. Гэсэн ч байдал иймдээ тулсан нь урам хугармаар юм.

Би юу буруу хийсэн болоод ийм азгүй амьдрал туулж байгаа юм бэ?

Толгой гэр бүл үүнийг олж мэдэх хүртэл би алдаа гаргасаар байх уу? .. Эсвэл хайртай хүнээ золиослох ёстой юу? Булан бүрт нуугдаж байдаг асуудал болоод эдгээр зовлон шаналлаар дүүрэн мэдрэмжийг зөвтгөх юу ч алга. Бүх зүйл дууссаны дараа үнэхээр бүх зүйл дуусчихлаа гэдгийг ухаарах өвдөлт..Би үнэхээр хэрэгцээгүй хүн юм.

[ SIDE STORY ] completedWhere stories live. Discover now