"Чи хаачих гэж байгаа юм?" Дараа өдөр нь ч миний амьдрал байдгаараа үргэлжилсэн. Би түүнээс хариулт хүлээх ч Вегас жаахан завгүй байна. Тэр нааш дөхөж хацар дээр минь үнсэн үнэрлэхдээ хэдэн хором зарцууллаа. Гэсэн ч шөнө айлчлахад тэр шүршүүрт орж хувцаслав. Дараа нь өөр лүүгээ үнэртэй ус цацсаныг ч мөн дурдах нь зүйтэй. Түүнийг дагаж байх хугацаанд ч гэрт нь хоригдож байх өдрүүдэд ч үе үе ханхалдаг байсан тэр танил дотно үнэр. Би угаалгын өрөөний хаалга налан зогсохдоо гараа зөрүүлэн элгэндээ тэвэрч яльгүй хөмсөг зангидлаа.
"Би өнөөдөр танилынхаа төрсөн өдөрт явна. Оройтож ирэх байх. Чи түрүүлээд унтаж бай" Яагаад гэнэтхэн урам хугарсан мэдрэмж төрөөд унав аа?
"За за, надад хэл"
"Юу хэлнэ гэж?" Вегас намайг өөр лүү нь ширтэж байгааг ч үл тоон толь руу өнгийнө. Харин би өмнөхөөсөө ч гүн хөмсөг зангидлаа. Тэр бүтэн өдөржин надтай юу ч яриагүй байж шөнө болсон хойно явна гэх юм! Эгдүүцмээр гэдэг нь.
"Чи хэдэн цагт буцаж ирэх юм?"
"Байгууламж шөнө дунд өнгөрсөн хойно л хаах биз" Вегас тайвнаар хариуллаа.
"4 цагт!" Би юу хийж байгаагаа ч ойлгож амжилгүй хариулсан нь энэ.
"Айн?" Толины тусгалд түүний царайнд хөгтэй инээд тодорч буй нь үзэгдэнэ. Вегасын энэ төрх надаас ямар нэг зүйл хүлээгээд ч байх шиг.
"Чи юундаа инээгээд байгаа юм?" Харин би улам бүр бухимдсаар.
"5 цагт" гэж Вегас сөргүүлэв.
"4 цаг. 4 цагаас цааш гэж байхгүй шүү"
Миний дургүйцэл дүүрэн харц дор Вегас өөр лүүгээ сүрчиг цацна. Тэр толиноос холдон намайг чиглэхдээ "Чи үнэхээр миний хүлээлтээс давсан нэгэн юм" хэмээх ба түүний үгсэд инээмсэглэл нь ч мөн хавчуулагджээ.
"Хүлээлтээс давсан гэж юу гэсэн үг юм? Чи юуны тухай яриад байна?" Вегас цагаа зүүхээр өрөөн дотуур холхих зуур би түүнийг дагаж явлаа.
"Haha, crazy wife" Тэр ахин сүрчигнээсээ цацах зуур би дэмий л нүдээ эргэлдүүлэв.
"Хөөе! Чи сая юу гэсэн бэ?"
"Би сая өөрийгөө царайлаг гэлээ" Вегас над руу харахад миний царай өмнөхөөсөө ч илүү зэвүүцэнгүй төлөвт шилжсэн байлаа.
"Тийм ээ, чи царайлаг. Үнэхээр царайлаг, хараал идсэн дур булаам гэрэл цацарсан нэгэн. Намайг уйлуулж мэдэхээр тийм л царайлаг. Дэндүү сайхан. Аймар юм, эцэг эх чинь чамайг ийм царайлаг болгохын тулд юугаар хооллож өсгөсөн юм? Чи яаж ийм сэтгэл татам нэгэн болсон юм бэ, мм?" гэж би өмнөд хэлээр шулганав.
![](https://img.wattpad.com/cover/312091870-288-k919459.jpg)
VOUS LISEZ
[ SIDE STORY ] completed
AléatoireAll credits goes to DAEMI, the original writers of the novel.