18

3.9K 212 13
                                    

[ Оршуулгын өдөр ]

Питийн талаас.

Hachoo!

Ha..Ha..Hachoo!

Би хамрын үзүүрээ улайтал найтаана. Өглөө сэрснээсээ хойш тасралтгүй найтаалгаж буй нь энэ. Дээрээс нь шатаж буй мэт санагдтал хамраа үрсээр толгой ч эргэх шиг.

"Чи зүгээр үү?" Орон дээр хэвтэнгээ зөөврийн компьютер дээр юм хийж байсан Вегас толгойгоо үл мэдэг өргөн над руу харна. Өнөөдрийн цаг агаар урьдчилан таамаглах аргагүй байсныг дурдах нь зүйтэй. Толгойн хялгасан судсууд лугшиж байх шиг санагдана.

"Мэдэхгүй ээ, магадгүй би цаг агаараас харшилтай байх. Бороо орох гэж байгаа бололтой" гэж би хариулав.

Би өрөөний эсрэг тал руу харж уйтгараа тайлчихаар ном хайлаа. Уг нь надад энэ орны чийглэг, халуун уур амьсгал барагтай л бол нөлөөлдөггүй. Эцсийн эцэст бидэнд зөвхөн нартай өдрүүд эсхүл борооны улирал л байдаг шүү дээ. Би өмнө нь хэзээ ч үүнд харшлын шинжтэй хариу үйлдэл үзүүлж байгаагүй. Гэхдээ цаг хугацаа өнгөрөх тусам миний бие ч бас хувьсаж байгаа нь ойлгомжтой. Би яаж хичээгээд найтаалгаж ханиалгах болоод толгойн өвдөлтөөсөө ангижирч чадсангүй.

Тавиур дээрээс ямар ном сонгож авахаа бодон суусан ч нүднийхээ булангаар Вегас руу харахад тэр эрүүгээ өргөн над руу ширтэж байлаа. Чөтгөр ав! Новшийн Вегас одоо ч энд байна. Сүүлийн үед тэр зөвхөн унтлагын өрөө, оффис хоёрынхоо голд холхиж байгаа. Энэ танил бус мэдрэмж нэг л сандраамаар. Би түүний оршихуйтай зэрэгцэн байж дасаагүй нь тэр. Түүнтэй байхад бугуйн дах гинжнээсээ салах гэж оролдох нь тэнэг хэрэг. Энгийнээр хэлэхэд би одоо ч зугтах арга олж чадаагүй л байна. Бурхан минь гэж, түүнд хувийн ажил ч юм уу эндээс өөр газар хийчих зүйл байхгүй юм байх даа?

"Энийг ав" Бодолдоо хэт гүн автчихсандаа ч тэр үү, Вегас хэдийн дэргэд минь ирчихсэн байсныг анзаарсангүй. Тэр үгээ дуусгаад өвдгөөрөө хажуу талаас хөнгөхөн нударлаа.

"Хах?" Би буйдан дээр суусан чигтээ түүн рүү харав.

"Эхлээд эм уу" Вегас нэг гартаа аягатай ус, нөгөө гартаа шар өнгийн эм барьжээ. Тэгээд хоёуланг нь надад сунгав.

"Эм?" Би түүний гараас эмийг нь авахдаа ахин лавлана.

"Ханиадыг чинь эдгээх гэж л. Царай чинь бүр улайчихаж. Сайнгүй харагдаж байна" Вегас дэргэд минь суухдаа алгуурхан гэгч нь духан дээр гараа тавилаа.

[ SIDE STORY ] completedWhere stories live. Discover now