Жэн Крис хоёр Францад хуримаа хийн хэсэгтээ Францад амьдрахаар болцгоосон билээ. Харин Жэнийг нүүсний дараачаар Жэксон Эмили хоёр өрөөний хамтрагчууд болсон юм. Эмилид ганцхан цагдаагийн цалингаар ганцаараа байр түрээслэх амар биш байсан учраас Жэксонтой хамтдаа амьдрахаар шийдсэн юм.
Эмили: Жэксон өглөөний цайгаа уугаарай хэмээн өрөөнийх нь гаднаас орилон хаалгийг нь тогшилоо. Үүнтэй зэрэгцэн Жэксон дотуур өмд ч өмсөлгүй нэгэн залуутай өрөөнөөсөө гарч ирэх нь тэр. Эмили үүнийг нь харан харцаа буруулж хий ханиалгах аж. Жэксон өнөөх залуугаа гаргаж өгөөд "дараа уулзацгаая babe" хэмээн өгзгөн дээр нь алгадан түүнийг гаргаж өгөв.
Эмили санаа алдан: Жэксон чи хэдий хүртэл танихгүй залуусыг гэртээ авчирах юм бэ? Ядаж дотоожоо өмсөж болохгүй юм уу? Үнэхээр тухгүй байна шдээ. Бас чи-
Жэксон нүдээ эргэлдүүлэн: чи яг л эмгэн шиг үглэх юм аа. Арай гэж нэг гэлэнмаагаас салсан биш дахиад нэг гэлэнмаатай амьдарчих үед...
Жэксон: бас Эмили чи сайн сонсож бай! Би угаасаа л дотоожгүй байх дуртай. Хэрвээ чамд эвгүй бол чи өөр газар ганцаараа амьдарч болно шүү хэмээн дооглонгуй хэлэх аж.
Жэксон Эмили хоёр Жэнийг хятдад эмнэлэгт байхад л анх удаа танилцан хамтдаа хятад явсан билээ. Жэксон Жэн хоёрыг бодвол тэд хараахан сайн найзууд болж чадаагүй байгаа нь энэ юм. Эмилид ямар ч арга байхгүй байсан учраас Жэнээр дамжуулж Жэксонтой дотносож хамтдаа амьдарч буй нь энэ юм.
Эмили чипс идэнгээ зурагт үзэн сууж байтал Жэксон хамаг гоё дээрээ тавин түүний хажууд суух нь тэр. Тэгээд Эмилигийн чипсийг аван өөрөө идэж эхлэв.
Жэксон: Эмили юу гээч? Чи үнэхээр үзэсгэлэнтэй эмэгтэй гэдгээ мэдэх үү? Өндөр гоё биетэй. Хөөрхөн, яахав хөх л байхгүй юм байна.
Эмили: яг одоо бид яагаад миний тухай ярилцах ёстой гэж? Жэксон зарим үед чи амаа татвал бас үнэхээр царайлаг гоё залуу шүү гэж хэлмээр байнө. Бас би чамд үгүй гэж хэлсэн. Мянган удаа асуусан ч үгүй л гэх болно.
Жэксон: тэгвэл дараа сарын байрны мөнгийг би төлвөл яаж байна?
Эмили: айн? Нээрээ юм уу?
Жэксон: гуйя Эмили. Би хэдэн загвар дээр ажиллаж байгаа. Шинэ коллекцод маань яг чам шиг ийм үзэсгэлэнтэй өвөрмөц нэгэн хэрэгтэй. Манай багийн ахлах дизайнер заавал чамайг авчир гэж хэлсэн болохоор л би чамаас ингээд гуйж байна. Бас дээрээс нь өнөөдөр амралтын өдөр чи завтай шүү дээ Эмили хэмээн муурын нүдээр түүнийг ширтэх аж.