Slice XIII

314 26 3
                                    

Тэгтлээ их уулзахыг хүсээгүй хүнийхээ машины дугаарыг харан түүнийг таних ажээ. Тау машинаа зогсоон машинаасаа бууж ирэх нь тэр.

Эмили: сайн уу

Тау: оройн мэнд хэмээн урд талын хаалгаа онгойлгож өгөх нь тэр. Тэгээд Эмили бүсээ бүслэх гэж байтал Тау түүний урдуур орон бүсийг нь бүслэж өгөх нь тэр. Эмили Тауг ирэх үед урд нь биш ард талын суудалд сууна хэмээн бодож байсан билээ. Эмили түүнд илт муухай хандахыг хүсээгүйн дээр бас хоорондоо болсон зүйлийг нэг шөнийн алдаа байсан хэмээн бодох гэж хичээх аж. Тау Эмили рүү үе үе харах бол Эмили зөвхөн цонх руу ширтэн явна.

Тау: өнөөдөр сайхан ааштай байгаа бололтой

Эмили: би үргэлж сайхан ааштай байдаг

Тау: тэгж бодохгүй байна

Эмили: зөвхөн дуртай хүмүүстэйгээ

Тэд 30минут яван гүүрэн дээр зогслоо. Эмили Тау руу гайхан харахад Тау суудлын бүсээ тайлан өндийн Эмилиг шуналтай гэгч нь үнсэж эхлэх нь тэр. Эмили түүнийг эсэргүйцэх бол Тау түүнийг хөдлөхийн аргагүй чанга гэгч нь барин үнсэлтээ үргэлжлүүлэх аж. Дур хүсэл ундарсан үнэсэлтийн дараагаар Тау Эмилигийн хацраас барин "битгий надаас зайгаа бариад бай Эми" гэхэд Эмили түүнийг алгадчих нь тэр.

Эмили: дахиж надад иймэрхүү үйлдэл хийх юм бол зүгээр өнгөрөөхгүй шүү. Тэр дураараа үнэсүүлдэг эмэгтэйчүүд дээрээ л оч. Найзуудын минь найз гэсэн утгаар харьцая гэж бодсон ч хог новшоос ч дор хүн юм

Тау: юунаас болоод ийм ойлгомжгүй зан гаргаад байгаагаа хэлж болдоггүй юм уу? Хүнийг амныхаа зоргоор хэлэхийнхээ өмнө хэмжээ хязгаарын талаар ядаж нэг бодож үзээч

Эмили: тэгвэл чамаас ганцхан л зүйл асууя. Чи яагаад надтай зууралдаад байгаа юм

Тау: үнэхээр сонсохыг хүсэж байвал чимээгүйхэн намайг дагаад явж чадах уу?

Эмили: чадахгүй оройн хоолыг мартаж үз. Би өөрөө гэртээ харьчхаж чадна хэмээн хаалгийг нь саван буух нь тэр. Тау машины үрүүлээ цохин араас нь буулаа. Тэгээд ууртай хурдан алхаж буй Эмилигийн араас очин хойноос нь тэвэрлээ.

Тау: би чамайг илүү их мэдмээр байна

Эмили: гурав тоолохын дотор тавихгүй бол толгойгүй болно гэж мэдээрэй нэг хоёр гу- гэхтэй зэрэгцэн Тау түүний хүзүүг үнсэн түүнээс холдлоо. Эмилигийн бие нь сонин болж түүн рүү муухай харах нь тэр.

+September+Where stories live. Discover now