Slice XXXVII

196 24 4
                                    

Жастин Эмилигийн хэлсэн замаар явсаар эцэст нь байнга ирдэг газраа ирсэн юм. Эмили Жастиныг дагуулан архины газар луу ороход тэднийг менежер нь угтан ширээнд суулгалаа. Эмили удаан хугацаагаар хичээж ажилласан болохоор зөвхөн өнөөдөр өөр зүйлс бодож өөрийгөө шагнахыг хүссэн нь энэ юм.

Стив: юу байна даа хонгор минь ирээгүй удсан байна шүү

Эмили: харин тиймээ, ажил гээд завгүй байлаа. Өнөөдөр ажлаасаа гараад баяраа тэмдэглэх гээд хүрээд ирлээ. Лорен байхгүй байгаа юм уу?

Стив: Лорены хамтлаг алдартай болж байгаа болохоор зөвхөн манайд биш өөр газруудаар тоглож байгаа. Сүүлдээ бүр олдохоо болилоо

Эмили: харамсалтай юм уг нь уунгаа амьд хөгжим сонсъё гэж бодсон юмсан. Өө нээрээ та  хоёрыг танилцуулахаа мартчихаж манай ажлын газрын найз Жастин. Харин энэ бол Стив эндхийн менежер

Стив: танилцсандаа таатай байна Жастин. Тэгэхээр чиний найз юм бол түүний хажууд хэний ч тухай хамаагүй ярьж болно гэсэн үг биз? Чамайг ирээгүй 2 сарын хугацаанд манайх үүдээ барих шахсан. Юм үзсэн олигтой хүмүүс орж ирэхгүй, дуртай болгон нь орж ирдэг газар болоод сүүлдээ бүр зодоон болоод нэр хүнд мэтийн зүйлс маань шалдаа унаад саяхнаас л сэргэж эхэллээ. Крисын ачаар бараануудаа бас сайн татаж амжлаа. Тэд сайн биз дээ? Жэн бүр үзэгдэхээ ч больжээ

Эмили: Жэн чамд байтугай надад ч харагдахаа больсон. Гэхдээ л эндэх яг хэвэндээ байна. Одоо ажилгүй болчихсон болохоор байнга ирж байна аа

Стив: Тау та хоёрыг салчихсан гэж сонссон үнэн үү? Шулуухан асууж байгаад минь уучлаарай Эми

Эмили: энд хов жив хурдан тархах юмаа. Тиймээ одоо бидний дунд ямар нэгэн зүйл байхгүй тийм болохоор түүний тухай надаас дахиж асуухгүй бол сайн байна

Стив: ээе чи уурлаагүй биз дээ? Чамайг ийм байгааг анх удаа л харж байна. Тау чамайг их өөрчилжээ

Жастин: тийм шүү, хөгжилтэй цовоо сэргэлэн Эмиг бид санаж байгаа. Сүүлийн үед нэг бол уурлаад л нэг бол гуниглаад л явах болсон

Эмили: заза битгий олон юм ярьцгаа зүгээр ууя. Өнөөдөр уух гэж ирсэн биз дээ. Түрүүлж согтсон нь тооцоогоо хийнэ шүү

Эмили Жастин хоёр 3 шил дарс уусан байх ба хоёулаа нилээн халчихсан суудалдаа ч тогтвортой суухгүй, инээж ханиан сууж байлаа. Стив тэдэнд сүүлийн шил гээд хамгийн үнэтэй вискинээсээ аягалж өгч байхтай зэрэгцэн бармен залуу Стивыг дуудан үүд рүү хартал Тау Жизелтэй хамт орж ирэх нь тэр. Стив үүнийг харан Эмилигийн урд очин зогсоод тэднийг хаах гэсэн ч Эмили суудлаасаа босон ариун цэврийн өрөө орох үедээ тэднийг олоод харчихав. Стив толгойгоо барьсаар "Эми тэнэг зүйл хийж болохгүй шүү. Тэр Жизелтэй ороод ирчихэж" гэхэд Эмили Стивыг түлхэн "надад хамаагүй би ариун цэврийн өрөө орох хэрэгтэй байна" хэмээн ариун цэврийн өрөө рүү эрүүл хүн шиг алхан явлаа. Тау Жизел хоёр ч мөн тэднийг анзаарсан байх ба Жизел Тауг орхин Эмилигийн араас ариун цэврийн өрөө рүү орох нь тэр. Жизел гараа угааж байхтай зэрэгцэн Эмили нойлын өрөөнөөс гарч ирэн түүнийг хараад чимээгүй хажуугаар нь очин зогсов.

+September+Where stories live. Discover now