Slice XII

308 25 1
                                    

Жэн Крисыг кафед орж ирэхийг харан энэ бүгд Эмилитэй хамтарч хийсэн зүйл гэдгийг мэдэх ажээ. Жэн Крисын орж ирэхийг хараад ууж байсан кофегоо тавин гадуурх хувцасаа аван хажуугаар нь зөрөх бөгөөд Крис түүний гарнаас атгахад Жэн эргэж харахгүй тэндээ зогсож Крис түүний зөөлхөн цагаан гарт нь хүрээд л түүнийгээ ямар их санаснаа ойлгосон юм. Түүнгүйгээр бүтэн амьсгалж чадахгүй байсан мэт.

Крис: ярилцацгаая

Жэн: тавь. Бидэнд ярих зүйл байхгүй биз дээ

Крис: Жэн чи салах гэж надтай гэрлэсэн юм уу? Яриа нийлэхгүй бол чи явж болно... Бүр мөсөн гэхэд Жэн хэсэг нүдээ аниад түүн рүү эргэж харан ширээнд суулаа. Тэдний хэн хэн нь чимээгүй суух бол Крис Жэн рүү чимээгүй гэгч нь ширтэх ажээ. Түүнгүйгээр 4хэн хоног болсон байхад ингэж их санасан байхад цаашдаа Жэнгүйгээр өөрийнхөө амьдралыг төсөөлшгүй билээ.

Крис: чи над руу харж болохгүй юм уу? Би яг л хог новш мэт өөрийгөө мэдэрч байна гэхэд Жэн түүний бодлыг буруу хэмээн батлахыг хүсэж түүний нүд рүү харах нь тэр. Крис Жэний гараас атган

Крис: намайг уучлаарай Жэн. Би үнэхээр тэнэг байсан. Зүгээр л ямар нэгэн зүйлийг чамтай ярилцахаасаа санаа зовоод байсан юм. Чамайгаа жаргалтай байгаасай гэж хүссэн учраас л сайхан зүйл л биш бол өөрөө мэдээд шийдчихдэг маань алдаа байж. Тийм болохоор би цаашдаа энэ бүхнээ засахыг хичээнэ. Бас хүүхдийн тухайд үүнийг бид хэтэрхий эрт гэдгийг хэн хэн маань мэдэж байгаа шүү дээ Жэн. Хүсэхгүй биш мэдээж хүсэж байна. Гэхдээ чиний эрүүл мэнд миний хувьд хамгийн амин чухал зүйл. Эхэндээ чамайг төрөх боломжгүй гэсэн ч эмч дахиад хэлсэн шүү дээ савнаас гадуурх жирэмслэх боломжтой гэж. Савнаас гадуурх жирэмслэлт чиний амь насанд халтай шүү дээ. Тийм болохоор хүүхэд гэж яаралгүй бие биенээ нэг хүн мэт мэдэрч, ойлгож мэдэрсэн тохиромжтой цагтаа ярилцаж байгаад өргөөд ч хамаагүй хүүхэдтэй болцгооё. Зөв цагт, зөв үед бүх зүйл болох ёстойгоороо болдог шүү дээ гэхэд Жэн уйлах бол Крис түүнийг өөрт нь дахиад л гомдчихлоо хэмээн бодож Жэний нулимсыг арчиж өгөхөд Жэн босон Крисын хажууд суугаад түүнийг чанга гэгч нь тэврэх ажээ. Крис түүнийг аргадан толгойн дээр нь үнсэх нь тэр.

Жэн: хэтэрхий тэнэг аашилсанд уучлаарай. Миний ч бас буруу. Бид одоо үерхэж байгаа биш аль хэдийн гэрлэсэн хүмүүс учраас иймэрхүү зүйлд туниж гомдолгүй асуудал гарах юм бол тэр үед нь шууд ярилцан шийдэлцэж байя

+September+Where stories live. Discover now