Slice V

370 20 0
                                    

Flashback

Эмили: тэгээд тэр новш намайг болзоцгооё л гэж би ойлгосон гэтэл үгүй байсан. Намайг үнэхээр уучлаарай Тау. Би маргааш юу хийсэн, юу хэлснээ угаасаа санахгүй учраас санаа зовох зүйл алга. Зүгээр л ингэж илэн далангүй хэн нэгэнтэй ярилцаагүй удсан байна

Тау: зүгээр дээ. Амьдрал угаасаа л новшийн зүйл

Эмили: юу гээч хоёулаа ер нь найзууд болох уу? Чи тийм ч муу хүн биш юм шиг байна. Өнөөдөр гэхдээ чи үнэхээр янзтай харагдаж байсан шүү. Яг л баатар шиг харанхуй ёроолоос намайг татан гаргаж ирсэн хэмээн инээмсэглэхэд Тау түүний үсийг чихнийх нь араар хийн түүн рүү ширтлээ. Эмили түүн рүү харан тэд хэсэгхэн хугацаанд бие биерүүгээ ширтэх бөгөөд Эмили өөрөө түрүүлж Таугийн уруул руу ойртож байтал бармен залуу тэдэнд хаах цаг болсныг хэлэх нь тэр. Тэр үед Эмили сэргэж ямар тэнэг зүйл хийгээд байгаагаа ойлгосон билээ. Тэгээд тэд өнөөх bar-ны гадна гараад Эмили Тауд гэртээ харихыг хүсэж байгаа тухайгаа хэлсэн боловч Тау түүнийг гэрт нь хариулахыг хүсээгүй юм.

Тау: манайд очиж үргэлжлүүлэх үү?

Эмили: танайд тэгээд юу байгаа юм бэ дээ. Одоо бол коктейл уухыг хүсэхгүй байна. Дарс байгаа юу?

Тау: бүгд байгаа. Хүсвэл энэ хорвоо дээр байхгүй зүйлийг чамд хийж өгье гэхэд Эмили чимээгүй хажуугаар нь зөрөн машинд нь суух нь тэр. Тау түүнийг шоолон инээгээд араас нь орсон юм. Тэгээд явах замдаа cigarretes after sex-kiss it off me-г тоглуулж эхлэв. Эмили цонхоо багахан зэрэг нээхэд Тау тамхиа асаагаад Эмили рүү харан "татах уу?"

Эмили: үгүй ээ, сэтгэл санаа сайхан үед би татдаггүй юм

Тэд 40 гаруй минут явсаар Таугийн гэрийн урд ирэх ба Тау Нью-Йоркийн баячуудын дүүрэгт байдаг хамгийн өндөр апартны дээд давхарт амьдардаг билээ. Эмили ангайсаар "бурхан минь түрээсэлдэг л гэж хэлээрэй"

Тау: үгүй яахав 18тайгаасаа хойш ганцаараа амьдарсан гэр маань байгаа юм. Түрээслэхийн хувьд өөрөө худалдаж авсан

Эмили: заза би дахиж олон юм ярихгүй ээ. Чи угаасаа л аймшигтай баян юм байна

Тэд Таугийн гэрт ороход өндөр тааз, том өрөө, шалнаасаа тааз хүртэл том цонх үүний дээрээс түүний гэрийн цонхоор шөнийн гэрэлт Нью-Йорк хот харагдах аж. Эмили цонхоор харан алмайрч байтал Тау  Эмилиг дуудан түүний зочны өрөө рүүгээ дагуулж явав. Зочны өрөөний урд хэсэгт нь бараг л архины дэлгүүр нээх боломжтой хэмжээний уух зүйлс байсан юм. Эхний тасалгаанд нь виски байх бол хоёр дох тасалгаанд нь төрөл бүрийн дарс байх ажээ. Харин гурав дах тасалгаанд нь цэвэр архинууд байсан юм. Удалгүй Тау дарсны хэсэг рүү очин Эмили рүү хараад "rose wine болох уу?" гэхэд Эмили толгой дохисоор Таугийн гэрийг ээлжлэн харах нь тэр.

+September+Where stories live. Discover now