25th of December
Эмили Томтой болзох газартаа ирсэн байх ба Том хараахан ирээгүй байсан юм. Эргэн тойрноор дүүрэн хосууд байх ба Томтой уулзаад юу хийх талаараа бодон зогсоно.
Том: Эми, уучлаарай удаан хүлээсэн үү? Сая харин түгжрээд удчихлаа
Эмили: зүгээр дээ, хоёулаа явах уу?
Том: тэгье, чи мөсөн дээр гулгаж үзмээр байна уу
Эмили: би өмнө нь гулгаж байсан удаагүй. Чи надад туслана гэж амла
Том: мэдээж
Эмили Том хоёр мөсөн дээр гулгахаар болж мөсөн дээр гартал Эмили шууд л халтираад уначихав. Том сандран түүнийг босгох гэтэл Эмилигийн шагай нь маш их өвдөн газраас босож чадахгүй суусаар байлаа. Тэд хэсэг суугаад хөл нь улам их өвдөөд байсан тул Том Эмилиг үүрэн ойрхон эмнэлэг рүү явсан юм.
Эмч: азаар хугараагүй байна. Шагай нь мултарчхаж 14-21 хоног таяг тулж яваарай. Эмтэй боолтоор боогоод бэхжүүлэгч зүүлгээд өгөх болохоор түр хүлээж байгаарай. Бас усанд орохдоо найз бүсгүйгээ бүлээн усанд сайн хэвтүүлээрэй. Уснаас гарах үед нь дааруулж болохгүй мөн уураг ихтэй хоол сайн идээрэй. Эм бичээд өгөх болохоор түүнийг уухад болноо. Эхлээд миний хэлснээр хөдөлгөөн нэг их хийхгүй сэрэмжтэй явахыг хичээгээрэй. Хоёр долоо хоногийн дараа дахиад хөлний зургийн авах болохоор тэр үед ирээрэй
Эмили: нөгөө эмч ээ, бид хосууд биш ээ
Том: манай найз байгаа юм
Эмч: уучлаарай хосууд юм байх л гэж бодлоо. Удахгүй сувилагч орж ирээд эмчилгээ хийж өгөх болохоор түр амрангаа хүлээж байгаарай. Бас зул сарын мэнд хэмээн инээмсэглэн гарлаа.
Эмили: хөөе Том, чи зүгээрүү? Яагаад ингэтлээ улайгаад гацчихав
Том: би дурлачихлаа Эми
Эмили санаа алдан: уучлаарай Том, чамайг ийм байдалд оруулсанд гэхдээ би үнэхээр чадахгүй юм шиг байна. Үргэлж л түүнийг бодоод-
Том: саяны эмчид дурлачихлаа. Эми чи адилхан эмэгтэй хүнийхээ хувиар түүний дугаарыг аваад өгч болох уу?
Эмили инээд алдан: өө за болзоонд уриулсан өдрийнхөө орой нь болзоот залуудаа хаягдчихдаг юм байжээ
Эмили: тоглосон юмаа. Тэгье, би аваад өгье. Заавал түүнтэй болзоорой Том
Удалгүй сувилагч орж ирэн тэдэнд эмчилгээгийн хийж өгөх бол Эмили "уучлаарай, саяны эмчийн нэрийг хэн гэдэг вэ? Дараа дахиад ирэх үедээ энэ эмчид үзүүлмээр байна"