Slice IX

398 24 1
                                    

Эмили өчигдөр хийсэн зүйлдээ ичин санаа зовсоор шөнөжин унтаж чадаагүй ч гэсэн хэзээ ч мэдэрч байгаагүй тэр таашаалд сэтгэл хангалуун байсан билээ. Дараах өдөр нь Эмили сэрэн эргэн тойрноо харвал ганцаараа байх бөгөөд Тау түүний хажууд байгаагүйд бага зэрэг гонсойсон юм. Тэгээд хувцсаа өмсөхөөр орноосоо босоход өчигдөр Тау түүний цамцыг урсныг санасан юм. Яах учраа олохгүй хөнжлөөр биеэ хаан түүний өрөөнөөс гарах үед Тау аль хэдийнээ усанд орон гадуурх хувцасаа өмссөн байх ба ажилдаа явахад бэлэн болсон байлаа. Тэр Эмили рүү инээмсэглэн ирэх ба "би чамайг явчихсан гэж бодсон юмсан" хэмээх аж. Эмили түүнээс гоё сайхан үг хүлээгээгүй ч иймэрхүү үгс хүлээгээгүй билээ. Энэ үед Эмилигийн амнаас ямар ч үг гарахгүй байх ба асар их тавгүй уур амьсгалыг мэдрэх ажээ. Тау хэтэвчнээсээ хар карт гаргаж ирэн ширээн дээрээ тавиад "чамд хэрэгтэй бол үүнийг хэрэглээрэй. Бас өчигдөр цамцыг чинь урчихсанд уучлаарай" хэмээн гаран явлаа. Эмили түүнийг гарсны дараа юу болоод байгааг дахин эргэцүүлж бодох ба түүний гэнэтийн новшийн үйлдэл бас Тау түүнийг бараг л биеэ үнэлэгч мэт харьцсанд уур нь хүрэхээс илүүтэйгээр гомдох ажээ.

Эмили түүний хар картыг нь байсан байранд нь үлдээгээд өмсөх хувцас байхгүй байсан тул Таугийн фудволкыг өмсөн гэр лүүгээ харьсан юм.
Эмили бүхэл өдрийн турш Таугийн түүнд хэлсэн зүйлсийг бодон өөрийгөө шаналгах ба маргааш түүний хувьд ажилдаа явах сүүлийн өдөр нь юм. Тэрний маргааш өдрөөс нь албан ёсоор Эмилигийн хоёр сарын амралт эхлэх гэж байгаа учраас тэр ядаж л өөр зүйлд сатаарч өөр ажил хийх боломжтой болно. Тэдний эхлээгүй гэсэн тодотголтой харилцаа... Хэзээнээс ч юм түүний тухай боддог болчихсон.

Жэксон: хоногоор алга болоод л манай Эмилигийн цоож нь тайлагдаж байгаа бололтой. Нөгөөдрөөс чиний ажил эхлэнэ хонгор минь санаж байгаа биз дээ

Эмили: мэдэж байгаа

Жэксон: үргэлж өөдөөс тэрсэлддэг охин хаашаа явчихаа вэ. Өчигдөр ямар новштойгоо хоносон болоод ийм урвагар байгаа юм. Чамайг тавиулж чадаагүй байх нь

Эмили: надад ядаж хувийн орон зайг минь өгч болох уу Жэксон

Жэксон хоёр гараа өргөн: ойлголоо доо ойлголоо




Дараа өдөр нь Эмили ажил дээрээ очин амрахаасаа өмнө хэдэн хэргийн бичиг баримтуудыг Жастин болон Тимотид хүлээлгэн өгсөн билээ. Жастины хувьд тэр шөнө Эмили рүү согтуу залгасандаа гэмшсэндээ ч юм уу, эсвэл үнэхээр санахгүй болхоороо ч тэр үү өнгөрсөн шөнө Эмили рүү залгасан талаараа нэг ч яриагүй бөгөөд ямар ч санаа зовнилгүйгээр урьдынх шигээ байсан юм. Эмили үүнд нь тайвшран баярлах ч гэсэн өнөөх ажлаа хийн санамсаргүй дуу алдаж байх үедээ Жастинтай ярьчихсан болохоор түүнийг битгий санаасай хэмээн найдна. Эмили компьютерийн ард нухацтайгаар юм бодон суух ба өнөөдөр цаг агаар Эмили хоёрын байр байдал ижил байсан юм. Гадаа сэрүүвтэр бороо орох бол Эмили ууртай мөн санаа зовнил ихтэй байх аж. Жастин түүний хаалгийг тогшин хамтдаа агаар амьсгалахыг санал болгон тэд хамтдаа гарлаа. Жастин түүний дээрээс шүхэр барьж өгөх ба Эмили халааснаасаа тамхиа гаргаж ирэн татах бөгөөд Жастин чимээгүй л түүнийг ажиглах аж. Тэгээд түүнийг ажиглаж байгаад цээж хэсэг рүү нь харахад Таугийн шимсэн мөрийг олж харах нь тэр. Эмили түүний харцыг мэдрэн цамцаа дээшлүүлсэн юм. Өнөөдөр түүний ажилдаа ирж буй сүүлийн өдөр учраас тэр энгийн өмд цамц өмссөн билээ.

+September+Where stories live. Discover now