Slice XX

284 23 2
                                    

Эмилигийн амралт дуусан буцан ажилдаа орсон ба зарим үед Тау түүнийг ирж авдаг билээ. Эмилигийн хувьд анхнаасаа цагдаа гэх мэргэжлийг хүссэндээ сонгоогүй ч гэлээ хэсэгхэн хугацаанд бага насныхаа мөрөөдлийг биелүүлэн моделоор ажилласан юм. Гэсэн ч одоо түүний хувьд цагдаагийнхаа ажлыг хийх нь илүү таатай санагдсан юм. Харин ч мөрөөдлөө биелүүлээгүй хэмээн харамсаж байсан бол тэр аль хэдийнээ алдартай брэндийн нүүр царай болоод үзчихсэн шүү дээ.

Эмили: ажилдаа ороод сар ч болоогүй байхад бас юун томилолтоор явах талаар яриад байгаа юм бэ!

Дарга: чамаас өөр хүн байхгүй болохоор бас өчнөөн олон сар амарчихаад ирж байгаа хүн нь ганцхан чи болохоор өөр арга алга Эми. Жастины нүдийг харсан уу яг л галзуугийн эмнэлгийн өвчтөн шиг харагдаж байгаа биз дээ. Чиний үлдээсэн ажлыг тэд хийсэн болохоор одоо чи тэдний өмнөөс яв

Эмили: үгүй ээ тэгээд цагдаа хүн хаашаа явж, юу хийхийн тулд томилолтоор явах уу?

Дарга: Жэн шиг л гэсэн үг. Joe Biden ерөнхийлөгч австрали руу хэлэлцээр хийхээр явах үед австралийн цагдаа нар биш өөрийнхөө цагдаа нарыг хамт авч явах талаар туслах нь цагдаагийн төв байранд мэдээллэсэн. Сүүлийн үед brooklyn дэх манай хэлтсийн нэр хүнд ч их унаж байна. Тэд хэнийг явуулах талаар хэлэлцэж байхад би бараг л голд нь ухаан алдталаа Эмилиг явуулъя гэж гүрийсэн. Тийм болохоор явчихаад ир Эми

Эмили: бодож үзье

Эмили даргынхаа нэг хэлсэн л бол түүнийгээ заавал биелүүлж, аль эсвэл хэн нэгнийг ятгаж хүссэндээ хүргэдэг хүн гэдгийг бүгд мэддэг билээ. Эмили өөдөөс нь уурлахыг хүссэн ч ямар ч аргагүй 2 сар гаруй амраад ирчихсэн учраас өөдөөс нь хамаагүй сөрж чадахгүй байгаа нь энэ юм. Эмили өрөөндөө хэдэн хэргийн материалуудыг даргадаа өгөхөөр хувилан тавиад өнөө оройн болзоондоо зориулж нүүрний будгаа бага зэрэг сэргээх ажээ. Түүнийг сормуусаа будаж байхтай зэрэгцэн Жастин орж ирэх нь тэр.

Эмили: даргийг худлаа яриад байна гэж бодсон ч чи үнэхээр ядаргаанд орчихжээ. Ажилдаа ороод бүтэн нэг сар уулзаж амжаагүй таарахгүй өнгөрөөд өнөөдөр л нэг юм уулзаж байх шив

Жастин: чамайг амралт гэсэн нэртэй моделоор ажиллаж байх үед би энд бараг л ажилгүй байсан болохоор санаа зоволтгүй. Би ядраагүй болохоор. Харин чи юу хийвдээ? Царайнаас чинь харахад их зүйл өөрчлөгдсөн бололтой

Эмили: өөрчлөгдсөн зүйл байхгүй юмсан хэмээн үргэлжлүүлэн нүүрээ будаж байтал Жастин түүн рүү ойртон суун сандалыг нь өөр лүүгээ эргүүлтэл Эмили хийж буйгаа зогсоон Жастин руу хөмсгөө зангидан харах нь тэр.

+September+Where stories live. Discover now