Жэн Эмилид алим хальсалж өгч байхтай зэрэгцэн Жэксон Бина хоёр орж ирлээ. Бина Эмилиг харсан даруйдаа уйлах бол Жэксон ууттай зүйл барин санаа зовсон царайгүй зогсож байлаа.
Бина: Эми уучлаарай, ийм зүйл болсонд харамсаж байна. Одоо гайгүй юу хэмээн ихэр татан уйлах нь тэр.
Жэн Эмили хоёр Бинаг харан өхөөрдөн шоолох бол Жэксон залхсан аятай "бурхан минь наадах чинь замын турш уйлсан гээд боддоо. Яасан ч дуусдаггүй нулимстай юм"
Жэн: чи тэгээд яахаараа уйлдаггүй юм? Бина сайхан сэтгэлтэй болхоороо уйлж байхад чи муу цэвдэг амьтан
Жэксон: хүнтэй сууж явчихаад мэнд мэдэж залгадаггүй хүнд ингэж ярих эрх байхгүй шүү. Өмнө нь чи бас эмнэлэгт хэвтэж драма болсон биз дээ. Тэрнээс болоод иймэрхүү байдалд бүр дасчихаж. Тэрнээс биш би чамаас илүү Эмилиг илүү их хайрладаг юм шүү
Жэн: хачин юм чинь
Жэксон: хонгор минь би чамайг уйдаж байгаа байх гэж бодоод хөзөр аваад ирсэн өнөөдөр бүгдээрээ орой болтол хөзөр тоглоё. Хожигдсон нь шийтгэлтэй шүү
Тэд 4н цагийн турш хөзөр тоглон хөгжилдөх бол сувилагч нар үе үе тэднийг чимээгүй байхыг сануулахаар орж ирсээр байсан юм. Удалгүй Жэксон авчирсан ууттай зүйлээсээ шилтэй дарс гаргаж ирэх нь тэр.
Бина: уучлаарай би Жэксонд хэрэггүй гэж хэлсэн ч зөрүүдлэсээр байгаад авчихсан
Жэн: галзуу новш
Эмили: О_О
Жэксон: битгий олон юм ярьцгаа. Ийм хөгжилтэй үед алкохол хэрэглэхгүй юм бол өөр хэзээ хэрэглэнэ гэж. Эми л уухгүй байхад болно шдээ
Тэд нэмж дарсаа уун халцгааж дуу нь чангарч удалгүй орилолдон сууж байхтай зэрэгцэн сувилагч тэднийг загнахаар өрөө рүү нь орж ирэх нь тэр.
Сувилагч: та нар чинь одоо яасан сонин хүмүүс вэ? Өвчтөнийг асарч байгаа юм байж улам төвөг удаад байх юм. Өнөөдөр сахиж хонох хүнээс нь бусад бүх хүмүүс яг одоо өрөөнөөс гарна уу! хэмээн уурлахад арагшаа хараад сууж байсан Жэксон босож ирээд сувилагч руу дөхөн "уучлаарай, бид ингэе гэж бодоогүй шүү. Зүгээр л найз маань хэт өрөвдөлтэй санагдаад. Харин танд их баярлаж байгаа шүү манай найзад анхаарал тавьж өгч байгаад" хэмээн толгойг нь илэхэд өнөөх сувилагч уурлах нь битгий хэл Жэксон руу инээмсэглэн хоолойны өнгө аясаа өөрчлөн "битгий дахиж орилоорой. Хэрэг болвол намайг дуудаарай" гээд гарчих нь тэр. Тэд Жэксон руу орилоход Жэксон тэдэн рүү харан "за харав уу? Эр ч бай эмч бай бүгд миний өмнө сөгддөг юм"