Тау шинэ цуглуулгын машинуудаа олон нийтэд танилцуулахаар бэлдэж байгаа учраас сүүлийн үед завгүй болсон юм. Эмилитэй тийм ч их уулзаж чадахгүй байгаа ба Эмили ч мөн ажлаа хийн завгүй амьдарсаар байгаа билээ. Тау porsche-гийн менежертэй уулзан шинэ цуглуулгын урьдчилсан загварын машинуудаа үзүүлж байхтай зэрэгцэн түүний утсанд зурвас ирэх нь тэр. Тау утсаа харан инээмсэглэл тодруулан porsche-гийн менежерт хандан "танд таалагдаж байвал манай менежертэй холбогдоорой. Би яг одоо явах хэрэгтэй болчихлоо. Манай компанид цочилсонд баярлалаа" хэмээн гадуурхаа шүүрэн гаран гүйлээ.
Тау инээмсэглэсээр цэцгийн дэлгүүрийн урд зогсон orchids худалдан аван буцан түүн рүү яарсан юм. Эмили Жастинтай ээлжээ солиод ажлаасаа гарч байхтай зэрэгцэн Тау түүний ажлын урд ирчихсэн түүнийг хүлээж байлаа. Эмили гайхан нүдээ томруулан түүн рүү харсан ч удалгүй инээмсэглэн түүний урд очлоо.
Эмили: би андуураагүй бол чам руу уулзах цагаа зөв явуулсан шиг санагдаад байх юм
Тау: яг одоо л чамайг хармаар байсан юм. Орой болтол хүлээж тэсэхгүй юм шиг санагдаад. Май үүнийг чамд авсан юм
Эмили цэцгийг үнэрлэн: баярлалаа, өнөөдөр өөр төрлийн цэцэг байх чинь
Тау: чи анх удаа түрүүлж намайг уулзъя гэсэн болохоор өнөөдөр онцгой өдөр шиг санагдсан болохоор л тэр
Эмили Таугийн хажууд чимээгүй суун явах бол Эмили өнөөдрийн төлөвлөж байсан бүх зүйлс өөрийнх төлөвлөгөөний дагуу биш байгаад бага зэрэг санаа зовж байсан юм. Учир нь орой Таутай уулзсан бол яаж ийгээд шөнийн 12 цаг болгож байгаад Тауд төрсөн өдрийн бялуу үлээлгэхийг хүссэн билээ. Гэсэн ч Тау түүний ажил дээр эрт ирчихсэн учраас бүх зүйл Эмилигийн хараанаас гарчихаад байгаа нь энэ юм.
Эмили: чи өнөө орой манай гэрт ирж чадах уу?
Тау инээмсэглэн: яагаад асууж байгаа юм хэмээн жуумалзахад Эмили цонх руу ширтэн түүн рүү хархаа болих нь тэр.
Тау Эмилигийн гарнаас атган үнсээд "би орой гэрт чинь очих болноо" хэмээн чимээгүй хэллээ.
Эмили Таугийн машинаас буухынхаа өмнө "битгий хоцроорой 8н цагт шүү" хэмээн хацар дээр нь үнсээд хурдхан гэгч нь гэр лүүгээ гүйн орлоо.Эмили гэртээ ороод явах гэж буй Жэксон харан инээмсэглээд "уучлаарай, бас баярлалаа Жэксон"
Жэксон: за яахав чамайг гэртээ залуу авчирч байсан удаагүй болохоор л би энэ удаа явах гэж байна шүү
Эмили: Орой 11н цагийн үед ирэхэд болох байх. 11 хүртэл хаагуур юу хийх гэж байна даа
Жэксон: чи тэгээд 3 хан цаг юу хийж амжих юм? Би өнөөдөр зүгээр л өөр газар хоноё ойлгов уу. Тийм болохоор намайг хэзээ ирэх бол гэж санаа зоволгүй жаргацгаа
Эмили: чи тэгээд хаана хонох юм?
Жэксон: Бинагийнд очиж хононоо би өөрийн брэндийн талаар бодож байгаа. Тэр тухайгаа Бинатай ярилцангаа хамтдаа солонгос хоол идэх бодолтой байна
Эмили: ойлголоо, болгоомжтой яваарай
Тау чухал зүйлсээ ажил дээрээ орхиод ирчихсэн болохоор нүүр дүүрэн инээмсэглэн буцан ажил руугаа ортол түүний нарийн бичиг цонх руу ширтэн зогсох эмэгтэй рүү заан "тантай уулзалт товлосон хүн ирчихсэн шүү"
Тау: тэгэхээр Лондонд хэр байв. Сайн сууж байсан биз дээ
Жизел: тиймээ, завгүй ажиллаж байгаад л ирлээ. Чиний дугаарыг мартчихсан болохоор цаг аваад хүрээд ирсэн юм. Чи сайн сууж байсан биз дээ?
Тау: чиний харж байгаачлан сайхан амьдарч байна. Ажил ч бүтэмжтэй байгаа. Харин цаг завын хувьд завгүй л яваад байна
Жизел: би Лореноос сонссоон. Чамайг нэг эмэгтэйн араас их удаан шаргууцалдаж байгаа талаар. Бас Крис бүр гэрлэчихсэн юм билээ. Намайг хуримдаа уриагүйд гомдсон шүү
Тау: Крист ямар буруу байхав дээ. Бид хоёрыг тааралдуулахгүй гэсэн дээ л уриагүй биз
Жизел: Лорен ч яахав надтай холбоотой байдаг. Та нарыг яаж байгаа талаар бүгдийг хэлдэг болохоор амар байдаг. Харин өнөөдрийн хувьд чамайг харах гэж л ирсэн юм
Тау: хэзээ Лондон руу буцах юм?
Жизел: буцахгүй ээ, эндээ амьдрах бодолтой байна. Чи миний нэг асуултанд хариулсангүй. Цааргалаад байгааг бодоход үнэн бололтой
Тау: тиймээ Эмили гэдэг юм. Бид бараг л үерхэж байгаа их үзэсгэлэнтэй эмэгтэй бий
Жизел: чи худлаа ярьж чаддаггүй хэвээрээ байна шүү. За тэр ч яахав би энэ баасан гарагт угтах үдэшлэгээ хийх гэж байгаа. Чамайг заавал ирээсэй гэж хүсч
Тау: би очноо
Эцэст нь Таугийн хүсэн хүлээж байсан 8н цаг болоход Тау ажлаасаа гаралгүй бодлогошрох ажээ. Анх удаа өөрийн болгож чадаагүй эмэгтэйнхээ араас явах үедээ тэр үүнийг жинхэнэ хайр гэдэг талаар бодож амжаагүй өөртөө дургүй нь хүрнэ. Гэрлэх шахаж байсан бүсгүй нь гэнэт гарч ирсэнд Тау эргэлзэж орхисон юм.
"Эмили намайг уучлаарай, яаралтай ажил гарчихлаа"