Slice XXXXIV

173 22 3
                                    

Таугийн хурим болоход долоо хоног үлдсэн байх ба өнөөдөр Эмили тэдний хуриманд зориулсан дарснуудаа хүргэж өгөхөөр хүргэлтийн компанитай холбогдсон билээ. Хүргэлтийн ажилтан ачааны машинтай ирэн дарснуудыг аваад явсан юм. Эмили санаа алдан зөв зүйл хийж буй эсэхтээ эргэлзэж байсан ба өдрийг ганцаараа өнгөрөөхийг хүсээгүй учраас Томыг ажил дээрээ ирэхийг гуйсан ч Том өнөөх эмчтэй болзоонд явах байсан тул ирэх боломжгүй байсан юм. Эмили кофе уунгаа гадаа орох цасыг харан бодолд автаж байхтай зэрэгцэн Бина цонх тогшин гартаа барих ууттай хоолоо сэгсрэн түүн рүү инээмсэглэлээ.

Эмили: би чамайг ажилтай гэж бодсон юмсан

Бина: өнөөдөр ажилдаа явмааргүй байсан юм. Тэгээд чамтай хамт өдрийн хоол идэнгээ цагийг өнгөрөөдөг юм уу гээд л. Таконд дуртай байх гэж бодоод авчихлаа зүгээр биздээ

Эмили: дуртай хэмээн инээмсэглэлээ.

Бина Эмилиг амраан дарснуудыг амтаар нь ангилан үнийн шошгыг нь бичиж байтал Бинагийн сайн найз нь залгах нь тэр. Бина завгүй байсан тул утсаа чанга яригч дээр нь тавин урдахаа хийсээр байлаа.

-"Бина, чи юу болсон гэж бодож байна. Би өглөө Биллд уулзахыг хүсч байгаагаа хэлээд тэр манай гэрийн урд ирсэн. Тэгээд би түүнд хайртай бас алдмааргүй байгаа тухайгаа хэлэхэд тэр намайг үнссэн. Өөрийнхөө үйлдэлд итгэхгүй байгаа мөртлөө өөрөөрөө маш их бахархаж байна. Заримдаа зүгээр л эрэгтэй эмэгтэй гэж бодолгүй дотор байгаа мэдрэмжээ хайртай хүндээ илэн далангүй хэлэхэд ямар гайхалтай зүйлс болдгийг би ойлголоо"

Бина "that's my girl, чамаар бахархаж байна. Дахиж битгий л салаарай даа. Энэ салалт чинь бараг та хоёрын 20 дох удаа байх шүү"

- "дахиж салахгүйг хичээнээ, ямар их юм туулж түүнийг өөрийн болголоодоо"

Бина "ойлголоо доо, дараа бал сараараа Нью-Йоркод ирээрэй. Хоолоор дайлах болно"

- "ойлголоо хатагтай. Тэгвэл дараа залгая"

Бина: уучлаарай Эми, уйдаасанд

Эмили: үгүй дээ, сайн найз чинь уу?

Бина: тиймээ, бага ангийн найз маань нэг залуутайгаа 3 жил үерхээд дандаа салж нийлээд эцэст нь эргээд нийлсэн бололтой

Бина: өнөөдөр яагаад ийм их цас ороод байгаа юм болоо. Ийм өдөр цасан хүн хийгээд цасаар байлдвал гоё л байх даа. Хоёулаа орой дэлгүүрийг чинь хаачхаад бургер идчихээд халуун шоколад уух уу? Тэгээд боломжтой бол цасан хүн хийе

+September+Where stories live. Discover now