Удалгүй эмэгтэй Таугийн машинд суугаад түүн рүү инээмсэглэн харах аж. Тау түүнийг хэсэг ширтээд уруул руу нь шуналаа. Урт удаан үнэсэлтийн дараа тэд салан амьсгаадах аж.
Софияа жуумалзан: дахиж надтай уулзахгүй гээд сарын өмнө хаалга саваад гарсан ууртай Тау хааччихав?
Тау: Софияа чи одоо ч ойлгоогүй байгаа юм уу? Тэнэг болж тоглохоо больцгоовол яаж байна. Би мэдээж чамайг санасан гэхэд Софияа инээмсэглэн үсээ чихнийхээ араар хийхэд
Тау: гэхдээ биеийг чинь хэмээн хэлэхэд Софияагийн инээмсэглэл алга болох нь тэр.
Тау: Софияа хоёулаа анхнаасаа л ярилцсан шүү дээ. Бидэнд хэзээ ч хайр байгаагүй. Байх ч үгүй
Софияа: тэгвэл би найз залуутай болох үед чи яах вэ? Чи надтай уулзахгүй байж чадах юм уу?
Тау: мэдээж бид цаашдаа хэн нэгэнтэй учрах л болно. Тэр үед олон юм ярьцгаахгүй холбоогоо тасална гэж өмнө нь ярилцсан биз дээ
Софияа: үнэндээ би өөрийгөө биеэ үнэлэгч шиг мэдэрч байна Тау. Өнөөдрийн хувьд надад секс хэрэггүй баярлалаа. Ойрд шинэ коллекцоо гаргах гээд завгүй ажиллаж байгаа. Битгий над руу залгаарай хэмээн хаалгыг нь саван буулаа.
Тау Софияа хоёр танилынхаа төрсөн өдрийн уулзалтан дээр танилцаж байсан ба тэр үеэс тэд ашигтай найзууд буюу (friends with benefits) болсон билээ. Ямар ч хайр байхгүй бие биенийхээ хэрэгцээг хангадаг болсон юм.
Эмили өглөө эртлэн босоод ажил руугаа явах замдаа Таугийн хүрмийг хими цэвэрлэгээнд өгөөд дараагаар нь кофе аван ажил руугаа орлоо. Ажил руугаа орох үед бусад өдрөөс илүү аятайхан өдөр мэт санагдах аж. Учир нь Жастин эргэн ирсэн шүү дээ. Эмили инээн Жастин руу очоод "май, чиний дуртай ногоон цайтай латте"
Жастин инээмсэглэн: оройн хоолны хувьд хэзээ хариугаа хэлэх юм. Би хүлээгээд л байгаа шүү Эмили
Эмили: өнөө орой ээлжгүй болохоор 6 гээд тарчих байх
Жастин: ойлголоо тэгвэл 8 цаг гээд чам руу рестораны хаягийг явуулья
Эмили орой хоол иднэ гэхээс догдлон баярлах аж. Удалгүй Эмили ажлын өрөөндөө ороод шүүгээн доторхоо цэгцлэх ба түүний шүүгээнээс Жэн Эмили хоёрын зураг гарч ирэх нь тэр. Эмили түүнтэй хамт авхуулсан зургаа харан гэнэт Тауд хүрмийг нь өгөх ёстойг саналаа. Тэгээд удалгүй Жэн рүү залгалаа.