Эмили аавыгаа тосохоор онгоцны буудал явсан юм. Эмилигийн аав Жош түүнийг гэмтсэнийг мэдээгүй ч охиноо санаад түүн дээр цочилж буй нь энэ юм. Эмили Берлинээс буусан онгоцыг харан гарах хаалганы дэргэд аавыгаа хүлээн зогсоно.
Эмили: ААВАА хэмээн очин түүнийг тэврээд авах нь тэр. Жош түүний нулимсыг арчин "миний охин улам том болчихож. Аавыгаа ирээгүй удсанд уучлаарай"
Эмили: таныг гэнэт ирнэ гэхээр чинь их гайхсан шүү. Гэхдээ л баярласан. Тэгээд ямар хэргээр ирээв аав минь
Жош: чамайг харахыг хүсээд л ирсэн юм. Давхар дарсны дэлгүүрийнхээ салбарыг Нью-Йоркод нээх гээд хүрээд ирлээ. Бас яаж амьдарч байгааг чинь мэдмээр санагдаад. Ямар завтай байнга надтай ярьдаг охинтой биш
Эмили: та дарсаа худалдаалахгүй гэж байсан биз дээ. Манай эдлэн яаж байна, Гайгүй юу? Ядарч байна уу? Ганцаараа ажиллаад
Жош: үгүй дээ, итгэл даах сайн туслахтай болсон. Их царайлаг залуу шүү. Чамтай танилцуулахыг хүссэн ч Том ажилтай болохоор ирж чадаагүй. Бас одоо эдлэнгээ томсгоод хэдэн дэлгүүрүүд ч нээх санаатай байна. Аав нь байхгүй болчихвол миний охинд л үлдэх зүйлс болохоор ядаж амьд сэрүүндээ сайн өргөтгөх зорилготой байгаа
Эмили: аав дандаа хэрэггүй юм ярина. Дөнгөж 45тай байж. Хоёуланг нь хүмүүс харвал намайг баян тэтгэдэг ахтайгаа явж байна л гэж харна. Тийм байхад юун үхэж хагацах. Дэмий зүйл яриад байлгүй явж хоол идэцгээе аав
Жош: чи ингэхэд ажлын өдрөөр ажилгүй юм уу? Утсаар хүртэл ярих завгүй байдаг байж өнөөдөр хүртэл намайг тосох гээд онгоцны буудал дээр хүрээд ирчихсэн байх юм
Эмили аавынхаа ачааг таксинаас буулгах ба Жош Эмилиг мөрөөр нь тэврээд духан дээр нь үнссээр зочид буудлын дотогш орлоо. Эмили ресепшин дээр очин аавынхаа байрлах өрөөний түлхүүрийг аван оруулж өгөөд аавынхаа хувцасыг янзлан шүүгээнд хийж байхтай зэрэгцэн түүний аав Эмилид авчирсан дарснаасаа хийж өгөх ажээ.
Эмили: таны дарснууд хорвоо дээрх хамгийн амттай нь
Жош: охин минь найз залуутай болж байна уу? Гадуур гарч үе тэнгийнхэнтэйгээ уулзаж учирч байлдаа хонгор минь. Ажил ажил гээд сүүлдээ чи гэр бүлгүй болоод үлдлээ шүү дээ
Эмили Тауг бодон инээмсэглэн: нэг хүн байгаа. Миний хайртай залуу. Би таныг явахаас өмнө танилцуулна аа
Жош: үнэн гэж үү? Миний гүнжийн сэтгэлийг татсан ямар азтай залуу байгаа бол гэхээс сонирхол татаж байна шүү. За аав нь үлдсэн зүйлсээ өөрөө янзалчихна аа. Гарч хоол идэцгээе өлсөж байгаа биз дээ