Slice XXXII

205 25 5
                                    

Тау ажлын шаардлагаар Лондон руу 7 хоногоор явахаар болсон ба Эмили түүнийг явахад гунигтай байсан юм. Хэдийгээр 7 хоног ч гэлээ түүний хувьд Тауг харахгүй байна гэдэг 7 сар мэт санагдана. Гэсэн ч үүнийгээ Тауд мэдэгдүүлэхгүйг хичээж байсан юм. Тау Эмилигээс хамтдаа Лондон руу явах талаар асуусан ч Эмили ажилтай байсан тул яах ч аргагүй Нью-Йорктоо үлдэхээр болсон билээ. Маргааш нь Эмили Тауг гаргаж өгөхөөр онгоцны буудал руу хамт явах ба Таугаас холдохгүй түүний гарнаас атган мөрийг нь дэрлэж байсан юм. Тауд туслан түүний цүнхийг барьж өгөн онгоцны буудал дотор ороход Жизел зогсож байх нь тэр. Тау түүнийг харан  Эмилид Жизелийг хамт томилолтоор явах талаар хэлээгүйдээ харамсал нь төрж байлаа.

Эмили: тайлбарлах хэрэггүй дээ хэмээн Таугийн уруул дээр үнсэн түүнийг чанга гэгч нь тэврээд түүнийг үдэж өглөө. Тау ч мөн түүнийг эргүүлэн үнсэх ба жолоочдоо Эмилиг хүргэж өгөхийг сануулан дотогш орлоо. Харин тэдний жаргалтай байсанд Жизел тийм ч баяртай байсангүй.

Тау: Жозиг хамт ирнэ гэж бодсон юмсан

Жизел: яасан Жози ирээгүйд урам чинь хугарчихаа юу?

Тау: боль доо Жизел. Бид ажлын шугамаар явах гэж байна

Жизел: би өнөөдрийн бүх уулзалтуудыг цуцалчихсан шүү. Шууд очоод ажилчихвал ядрах байх гэж бодоод

Тау: санаа тавьсанд чинь баярлалаа. Гэхдээ одоо хоёулаа бие биедээ санаа тавих хүмүүс биш шүү дээ. Чи өөрийгөө л бод доо Жизел

Жизел: яриа чинь хөндий болчихож

Тау: за орцгооё

Эмили тэднийг араас нь харсаар буцан машинд суун ажил руугаа хүргүүлсэн юм. Эмилигийн дарга түүнийг хоцорч ирсэнд бухимдахын оронд бялдуучилж түүнд кофе оруулж ирж өгсөн нь Эмилигийн айдсыг түрүүлж бас ямар зүйл гуйх гэж байгаа талаар бодон санаа нь зовж байлаа. Ажил дээрээ кофе ууж байхтай нь зэрэгцэн шөнийн клубны урд зодоон гарсан хэмээх дуудлага ирэн Эмили Жастин хоёр яаравчлан очлоо. Тэднийг очиход хамгаалагчийг хутгалж бэртээсэн байх ба гэмт хэрэгтэн саяхан зугтсан талаар хэлсэн юм. Эмили Жастиныг хэргийн газар үлдээж өөрөө гэмт хэрэгтний араас яаравчлан гүйсэн юм. 30 минут хэртээ хөөцөлдөж байгаад эцэст нь гэмт хэрэгтэн өөрөө гараа өргөн Эмили рүү ойртон ирж байх ба Эмили түүнийг байрандаа зогс гэхэд гэмт хэрэгтэн байрандаа зогслоо.

Эмили: гаран дах хутгаа газар хая

Эмили: ХУРДАН ХАЯААЧ гэхтэй зэрэгцэн гэмт хэрэгтэн эргэн тойрноо харж байгаад Эмилигийн гэдэс рүү дарааллаад хоёр удаа хутгалаад зугтчих нь тэр. Эмили газар унаж ухаанаа алдхаас өмнө гэмт хэрэгтний гаднах төрхийг тогтоогоод авлаа.

+September+Where stories live. Discover now