Лорен: аан тэгэхээр би Эмилиг тэр шөнийн club-т анх харсан юм байна шдээ. Яах аргагүй өмнө нь харж байсан юм шиг санагдаад байсан юм. Бие барьсан даашинз өмсөөд залуутай зодолдоод байсан хөөрхөн бүсгүй байжээ. Тиймдээ Тау яаж ийм хөөрхөн бүсгүйг хажуугаараа зүгээр өнгөрөөхөв хэмээн тэднийг шоолох нь тэр.
Эмили: Тау бид хоёр зүгээр л танилууд бидний найзууд эхнэр нөхөр болохоор хэд хэд тааралдаж байсан удаатай. Бусдаар өөр зүйл байхгүй гэхэд Тау ч мөн Эмилиг шоолон инээх нь тэр.
Тау: Лорен тэр намайг үнэссэн
Лорен гайхан: тэнгэр минь үнэхээр гэж үү? Би сая бараг л Эмилиг болзоонд урих талаар болож байсан юмсан. Чамайг хэрэггүй дуудлаа
Тау: тэр надтай болзохгүй байхад юу гэж чамтай болзохов дээ
Эмили: баян хүүхэмсэг залуугаас илүүтэйгээр дуучин хүүхэмсэг залуу нь дээр. Би дараа долоо хоногт завтай шүү Лорен. Бас би алкохолноос илүүтэйгээр кофенд дуртай
Тау: учир нь тэр алкохол хэрэглэхээрээ жинхэнэ төрх нь гарч ирээд чиний өмнө хувцасаа тайлах болно. Тийм биз Эмили
Эмили: юу гээч өнөөдөр чамтай танилцах сайхан байлаа Лорен. Хэрвээ чамд шалдан хүүхэн хэрэгтэй бол над руу залгаарай энэ миний дугаар шүү. Харин чамд гэж хэлэхд хэмээн Тау руу харан түүнийг чанга гэгч нь алгадчихав. Тау түүнд алгадуулсныхаа дараа тоглоомоо хэтрүүлчихсэнээ ойлгосон юм. Эмили Тимоти дээр очин Жастинийг гэрт нь хүргээд өгчхөөрэй хэмээн гадуурх хувцсаа аван Жоётой салах ёс хийн гарах нь тэр. Эмили яагаад ч юм алхаж явахыг хүсэн шөнийн гэрэлт Нью-Йорк хотын гудамжаар бодол болон алхаж байлаа. Жаргалтай биш ч амар тайван амьдарч байсан түүний амьдрал яагаад гэнэт ийм тогтворгүй болоод өөрчлөгдчихвөө. Эмили замаа товчилж явах эсэхдээ эргэлзэж, сүүлдээ түүния хөл бага зэрэг өвдөн эцэст нь тэр харанхуй хонгилоор товчилж явахаар шийдсэн юм. Lounge-аас гарсан цагаас эхлэн түүний хойно хоёр залуу явсан бөгөөд эхэндээ Эмили тэднийг өөртэй нь л адилхан алхаж байгаа хүмүүс хэмээн бодож байсан ч энэ тийм биш байсан юм. Хоёр залуу Эмилиг даган хонгил руу орж ирэхэл л Эмили байдал буруугаар эргэсэнг ойлгосон юм.
-Өлөгчин минь зогс
-наадах чинь зугтаалаа хурдан барь
Эмили хар хурдаараа гүйсэн ч тэдэнд баригдсан юм. Ямар ч хүчтэй хурдан эмэгтэй байсан эрэгтэй хүний хажууд хүчин мөхөс шүү дээ. Эхэндээ Эмили өөрийгөө хамгаалсан ч эцэст нь хоёр хүнийг яаж дийлж чадах билээ дээ.