Slice XXIV

290 29 2
                                    

Эмили Тау хоёр онгоцон дотор их зүйл ярилгүй ирцгээсэн ба Тау нойргүй хоёр хоног ажилласан учраас маш их ядарч байсан юм. Эмили эсрэгээрээ уйдах ч завгүй U2 хамтлагийн тоглолтийн тасалбарыг авахаар алалцаж байсан юм. Тау түүнийг дэрлэн унтах бол Эмили маш нухацтайгаар нөтбүүк рүүгээ ширтэн сүүлдээ царай нь улайж эхлэх аж. Учир нь U2 хамтлаг бол Эмилигийн багадаа сонсож өссөн дуртай хамтлагуудынх нь нэг ба Tokio Hotel болон U2 хамтлагийн улаан ногоон фэн билээ. U2 хамтлаг нь 1976 онд анхны дуугаа цацаж байсан ба хөвгүүд байх үеэсээ хөгширтлөө хамтлагтаа зүтгэсэн залуучууд юм. Одоо ихэнх нь 60 нас гарсан учраас байнга тоглолт хийх боломжгүй болсон юм. Тиймээс Эмили энэ удаад л Милан дах тоглолтын тасалбарын авч чадахгүй бол насаараа харамсч амьдрахаа мэдэж байсан юм. Удалгүй Эмили орилсоор суудлаасаа босох ба Таугийн толгой эсрэг зүгрүү шидэгдэн Тау гэнэт сэрэн түүн рүү харахад Эмили жаргалтайгаар нөтбүүк рүүгээ харан инээмсэглэх ажээ. Онгоцны үйлчлэгч ирэн түүнийг суудалдаа суухыг сануулан, онгоцны үйлчлэгч явсны дараа Эмили Тау руу инээмсэглээд "Тау, би чадчихлаа. Бид U2-ийг тоглолтыг үзэх болно. With or without you-г амьдаар нь сонсоно гэхээс итгэж чадахгүй нь. Би 15н жил утсаараа л тэдний тоглолтыг үздэг байсан. Эцэст нь би шүтээнүүдтэйгээ уулзаж чадах нь" хэмээн ганцаараа бувтнан суух аж. Дөнгөж сая толгойгоо савуулж нойрноосоо сэрсэн Тау түүнийг яг юуны тухай яриад байгааг ойлгохгүй байгаа ч Эмилигийн жаргалтай төрхийг хараад л хангалттай нойроо авчихсан мэт болсон юм.

Эмили: тэгэхээр бид очоод хоёрхон хонох учраас төлөвлөгөөтэй явцгаах хэрэгтэй гэж бодож байна. Мэдээж чамд бодсон зүйл байж магадгүй гэхдээ эхний хоногт нь чиний хүссэн газар луу хоёр дох өдөр нь миний хүссэн газар луу явбал яаж байна? Хоёр дох өдөр нь мэдээж U2-гийн тоглолтыг үзнэ. Мэдээж чи хүсэхгүй бол хамт явахгүй байж болно. Би-

Тау: хамтдаа явцгаая, харин нэг болзолтой тоглолтонд очихоос өмнө чи надад тэдний дууг сонсгоорой

Эмили инээмсэглэн юу ч ярилгүй Тау руу зөөлхөн гэгч нь ширтэнэ. Бүтэн 7н цаг 25 минутын нислэгийн дараа тэд Парист газардлаа. Тэд бага зэрэг ядарч байсан ч онгоцны буудал дээр Таугийн менежэр тэднийг тосон авсан ба тэд буудал руугаа явсан юм. Эмили онгоцонд сухаас өөр зүйл төлөвлөөгүй ба буудал, машин гээд бүх зүйлийг Тау бэлдсэн байсан билээ. Эмили хаана очихоо мэдэхгүй байсан ба машинд суухад Тау түүнд хөргөгчнөөс дарс гаргаж ирээд "уухуу" гэв. Эмили толгой дохин "чамайг баян гэдгийг чинь мартчихаж. Энэ бас ямар дарс вэ? Дээр танайд байсан шиг хамгийн үнэтэй дарс эдр нь биш биз дээ?"

+September+Where stories live. Discover now