Slice XXXXI

183 28 6
                                    

Эмили аавынхаа өгсөн дарсны дэлгүүрийг хариуцаж ажиллаад хэдийнээ 3 сар өнгөрсөн байлаа. Эхэндээ яаж хийх учраа олохгүй, үйлчлүүлэгч нартай хэрхэн ярилцаж дарсаа сурталчлахаа ойлгохгүй байсан бол одоо тэдний худалдан авагчдын тоо эрс өсөн Эмили ч мөн олон танилуудтай болсон юм. Эмилигийн аав Жош түүн дээр байнга ирдэг болсон ба Герман Итали Америк гэх маршрутаар яван ажиллаж амьдарсаар байгаа юм. Сүүлийн үед Жош Америкт ирэх үедээ үргэлж Том гэх залуутай хамт ирдэг болсон билээ. Том бол Жошийн ажлын хамтрагч, үнэнч туслах гэхэд буруудахгүй байх. Жош Эмилиг Таугаас салсны дараагаар Томыг авчран тэднийг танилцуулсан юм. Том бол царайлаг, даруу, хамгийн чухал нь Эмили шиг энгийн нэгэн Герман хүн билээ. Том зарим үед Эмилид дарснууд авчирж өгөхөөр ирдэг ба тэр үедээ Эмилитэй зарим зүйлсийн талаар ярилцаад амждаг юм.

Эмили: миний аврал, Том чи 99оны дарснуудыг 2 давхарт гаргаад өгч болох уу? Би бүр эд нарыг өглөөнөөс хойш янзаллаа ганцаараа чадахгүй юм шиг байна

Том: мэдээж, би ирээгүй байсан бол чи яах байсан юм бэ?

Эмили: харин тиймээ, ашгүй чи ирж таарлаа

Том: ер нь Эми чи миний дугаарыг авчих хэрэгтэй үедээ залгаад надаар туслуулж болно шүү. Юу ч байсан хэмээн инээмсэглэв.

Эмили инээмсэглэн: ойлголоо. Чи тэгвэл надад нэрийн хуудсаа өгчих. Аав та хоёртой Германаар яриад байсан чинь сүүлийн үед Америкчуудтай хүртэл Германаар ярингаа алдсан

Том: тэр нь сайн зүйл үү?

Эмили: Германаар ярих хүн нэгээр нэмэгдсэн нь сайн зүйл ч үйлчлүүлэгч нартай Англиар ярих хэрэгтэй шдээ. Ер нь гурвуулаа ч бас Англиар ярьж байя. Үгүй бол хэцүүдэх юм шиг байна хэмээн инээлээ. Тэднийг дарснуудаа өрөөд зогсож байхтай зэрэгцэн Жэн өргөж авсан охин Изабеллаг тэврэн орж ирэв. Жэн охиноо тэвэрсээр гарыг нь бариад "Эми эгчээ өнөөдөр орой та миний 100 дах хоногийн баяр дээр ирж чадах уу?" хэмээн хүүхдийнхээ өмнөөс тоглон асуулаа. Эмили хурдхан тэдэн дээр очин "манай хөөрхөн Белла ямар том болоо вэ. Алив ганц тэврээд үзье" гэв.

Жэн: тэр ганцхан чам дээр очхоороо л уйлдаггүй. Чи түүнд их таалагддаг шүү Эми

Эмили Изабеллагийн хацрыг үнэрлэн "үнэн үү бяцхан хатагтай"

Жэн: орой 7 цагт охины маань 100 дах хоног. Ирэхгүй бол гомдоно шүү. Чиний ажлыг бодоод л би 7н цагт товлосон шүү. Битгий хоцроорой хонгор минь

+September+Where stories live. Discover now