Slice XXV

256 20 2
                                    

Эмили зургаа харан жаргалтайгаар явах бол Тау түүнийг чимээгүйхэн ширтэн хажууд нь явна. Эмили явж байгаад гэнэт зогсон түүн рүү хараад "гэхдээ яагаад найз бүсгүй гэсэн юм?"

Тау: яахав зүгээр л

Таугийн хариулт дахиад л түүнийг эргэлзүүлж орхих нь тэр. Эмили өнөөх зургуудаа Тауд үзүүлээд "би л ганцаараа гоё гарсан байна. Тийм болохоор би өөрөө эднийг авлаа шүү. Угаасаа чамд хэрэггүй юм чинь"

Тау: тэгдээ

Тэд захиалга өгсөн ресторандаа хоцорч очсон учраас дотогш орж чадаагүй юм. Тау арай гэж захиалсан алдартай үнэтэй ресторандаа орж чадаагүйдээ харамсан бухимдангуй зогсох аж. Эмили түүнийг харан багахан гэмшиж байлаа. Учир нь Эмилигээс болж тэд алхаж очоод хоцорчихсон шүү дээ. Одоо тэд хаашаа явахаа мэдэхгүй зогсох ба жолооч руугаа ярих гэж байхад нь Эмили түүний гарыг буулгах нь тэр.

Эмили: Тау, чиний энэ бүхэнд сэтгэл гаргаж байгаад баярлаж байгаа ч бид заавал гоё тансаг ресторанд хооллох албагүй шдээ. Газар нь чухал ч гэсэн хэнтэй хамт байгаа нь чухал биш гэж үү? Дургүй хүнтэйгээ дуртай газар луугаа явснаас дуртай хүнтэйгээ дургүй газар луугаа явсан нь дээр гэдэг шиг хэмээн инээмсэглэхэд Тау ч мөн түүн рүү харан инээмсэглэлээ. Тэд дахин алхаж байгаад хоёр гудамны цаана байрлах том, тансаг биш ч гэрэл нь бүдэг яг л кинон дээр гардаг шиг тухтай ресторан олсон юм. Тэд захиалгаа өгснийхөө дараагаар Эмили хоёр гараа ширээн дээр тавин "тэгэхээр өөрийнхөө тухай яриач? Би чамайг баян бас эелдэг шалиг гэдгээс чинь өөр зүйл мэдэхгүй юм байна"

Тау инээн: өөр зүйл мартаад байх шиг байх юм

Эмили: царайлаг гэж хэлүүлэхийг хүсээ юу? Энийг хэлүүлэлтгүй мэдсээр байж яагаад заавал хэлүүлэхийг хүсээд байгаа юм

Тау: амнаас чинь сонсохыг хүсээд л. Миний тухай асуусанд баярлалаа. Гэхдээ онцын зүйлс байхгүй ээ. Айлын ганц, одоогоор гэр бүлийнхэн маань Хятдад амьдарч байгаа. Чиний мэдэж байгаагаар хэдхэн сайн найзтай Крис, Лорен гээд л бүгд чиний мэддэг зүйлсүүд

Тау: аан бас чамайг маш их сонирхдог

Эмили түүнийг гэнэт сээтгэнэхэд гайхан удалгүй залхсан аятай нүдээ эргүүлэн инээд алдах нь тэр. Тэднийг хажуунаас нь ажиглавал хэн хэндээ сэтгэлтэй яг л хайр нь эд дүрэлзэж буй хосууд шиг харагдах аж.

1 шил

2 шил

3 шил

Эмили: энэ дарс үнэхээр гоё амттай байгаа ч манай аавын эдлэнгийн дарснуудыг гүйцэхгүй юм байна. Одоо больцгооё маш их уучихлаа

+September+Where stories live. Discover now