Slice XXVII

208 27 0
                                    

Эмили Таугийн зурвасыг хүлээн аваад үнэхээр л түүнд ажил гарсан хэмээн итгэж орхисон юм. Нэгэнт л түүнд өгөх байсан бэлэг бас оройн хоол хэнд ч хэрэггүй болсон тул Эмили Бинагийн гэр лүү явж хамтдаа мах шарж идэхээр болсон юм.

Бина: хүлээж бай хэмээн Эмилигийн ороон идэх гэж буй махан дээр ногоон савтай амтлагчнаас тавин өглөө.

Эмили: бурхан минь би солонгос явж амьдармаар байна. Энэ яагаад ийм амттай байгаа юм бэ

Жэксон: хятад хоолноос илүү солонгос хоол амттай шүү Эми

Бина инээд алдан: тийм шүү, гэхдээ залуучууд нь бүгд л шалиг сээтгэнүүр жинхэнэ улаан туг л гэсэн үг. Яг л Лорен шиг

Эмили: Лорен эелдэг шдээ. Чи яагаад түүнд дургүй байдаг юм

Жэксон: яах юу байхав дээ, Бинаг эргүүлсэн болоод л тэгж байгаа юм. Ер нь ч тэгээд Тауд гэнэтийн ажил гарсан нь үнэн юм уу? Адилхан эр хүнийхээ хувьд би түүнд итгэхгүй л байна шүү. Үхэн хатан араас нь гүйчхээд Эми гэж юм нь нүүр өгч эхлэсэн чинь гэнэт л алга болж гэнэ. Ар гэрт нь ямар нэгэн асуудал гараагүй л бол хүн хайртай хүнийхээ болзооноос хэзээ ч зайлсхийхгүй юмсан

Бина: тэгэхээр өнөөдөр чи Таутай болзох гэж байсан хэрэг үү?

Жэксон: болзох биш бүр хамт хонох гэж байсан юм

Эмили: чи амаа татах болоогүй юу?

Бина: Эми, иймэрхүү зүйл хэлж байгаа минь зөв эсэхийг мэдэхгүй ч Таугийн хуучин найз бүсгүй буцаад ирчихсэн гэсэн. Лорен архи уух найз байхгүй гээд намайг дуудсан юм. Тэр үед Лорен Таугийн хуучин найз бүсгүй нь буцаж ирсэн талаар надад хэлсэн. Яг нарийн тодорхой мэдэхгүй ч Лорены ч бас сайн найз нь гэж  хэлсэн. Би тэр үед Тауг аль хэдийн- хэмээн Бинаг яриагаа дуусгаж амжаагүй байхтай зэрэгцэн Лореноос дуудлага ирсэн юм.

Эмили "ямар хэрэг гараав"

Лорен "Эми чи ирж чадах уу? Өнөөдөр Таугийн төрсөн өдөр. Бид одоо л эхлэх гэж байна"

Эмили "Тау надад хийх ажил байгаа гэж хэлсэн. Завгүй байхад нь би очоод хэрэггүй гэж бодож байна. Харин та нар цагийг сайхан өнгөрөөгөөрэй" хэмээн тасалж орхисон юм. Удалгүй Лорен Бина руу залгах бол Эмили түүнийг утсаа аваад хэрэггүй гэж хэлсэн юм.

Эмили санаа алдан тагтан дээр тамхи татан зогсоно. Үүнийг харсан Жэксон түүн рүү муухай харан "аль хэдийнээ дурлачихаж. Жэний зовж байсан үе санаанд орчихлоо. Дараагийнх нь чи л биш шүү Бина. Тэднээс хол бай ялангуяа Лореноос"

+September+Where stories live. Discover now