Жэксон: Эми чи юу болсноо хэлэхгүй юм бол би яаж чамтай ярилцаж чадах юм бэ хэмээн ихэр татан уйлах Эмилид салфетик өгнө.
Эмили уйлсаар: тэ- тэр үнэхээр гэрлэнэ гэнээ. Хайртай эмэгтэйтэй болсон хэзээ ч тавьж явуулахгүй хайртай гэсэн. Би яах вэ Жэксон. Би түүнийг мартаж чадахгүй юм шиг байна
Жэксон уурлан: хөгийн новш чинь гуравхан сарын дотор яаж хүнтэй гэрлэнэ гэж чаддаг байна аа. Чи бас битгий уйлж унжаад маяглаад бай. Тэр новшийн араас хэр их нулимс дуслуулах гээв! Явж зайрмаг авч идье за юу. Чиний дуртайгаас бүгдийн аваад өгье
Эмили уйлхаа болин: нээрээ юм уу?
Жэксон: одоохондоо боломжгүй байгаа ч ирээдүйд зайрмагийн дэлгүүр аваад өгөх хэмжээний баян дизайнер болно. Тэгээд гуниглахаараа очиж ханиад хүртлээ зайрмаг ид
Эмили: тэгээд бас замаараа шар айраг авья
Жэксон: битгий маягла. Алкохолыг зөвхөн сэтгэл санаа сайхан үедээ л уух ёстой байдаг юм. Дарс зардаг хүн байж үүнийгээ ч мэдэхгүй
Эмили Жэксоноор 2 аягаар дүүрэн олон төрлийн зайрмагнууд авхуулан гэртээ орсон юм. Шөнийн турш Эмили Бинатай ярьсаар нойргүй ажил дээрээ очсон юм. Том түүнд санаа зовж байсан ч түүнээс ямар нэгэн зүйл асуухаас илүүтэйгээр чимээгүй түүнд халуун кофе авчирж өгөх аж. Тэгээд дарсны дэлгүүрийнхаа playlist-үүдийг өөрчлөн илүү цоглог ая тавих нь тэр. Үүнийг анзаарсан Эмили Том руу инээмсэглэн "баярлалаа Том, чи надад байгаа нь сайн хэрэг. Бас уучлаарай. Өнөөдөр ингээд явж болноо"
Том: хэрэгтэй зүйл гарвал хэлээрэй Эми хэмээн инээмсэглээд гараад явлаа. Эмили худалдан авалт хийхээр орж ирдэг үйлчлүүлэгч нартаа зориулан амсуулдаг амталгааны дарснуудаа ялгаж байхтай зэрэгцэн үйлчлүүлэгч нар орж ирлээ. Эмили "тавтай мори-" гэхтэй зэрэгцэн тэднийг хартал Тау болоод түүний гараас хөтлөх үзэсгэлэнтэй бүсгүй зогсож байх нь тэр.
Эмэгтэй: сайн уу? Эндхийн дарснуудыг их амттай бас дээд зэрэглэлийнх гэж сонсоод ирсэн юмаа. Бидэнд дарс санал болгохгүй биз хэмээн эелдгээр асуулаа. Тау чимээгүй Эмили рүү харах бол Эмили түүнийг анх удаа харж буй мэт "аан за, би танд хэдэн дарс санал болгоё. Намайг дагаад явна уу"
Эмили тэдэнд хоёр хундага дарс хийж өгөн " энэ дарс бол 2009 оны Argiano Brunello di Montalcino гэдэг улаан дарс. Ялангуяа Valentine's Day-ээр уухад бүр илүү тохиромжтой ч зул сараар ч мөн адил. Эхлээд та хоёр амсаад үзнэ үү"