Slice XV

322 23 4
                                    

Эмили Таугийн хэлсэн зүйлсийг сонсоод догдолсон ч магадгүй зүгээр л тэр охидыг явуулахын тулд худлаа ярьсан байх хэмээн бодох аж. Удалгүй Тау тамхиа хаяан Эмили рүү ойртон зогсоод "маргааш би чамайг өглөөний кофенд дагуулж явж болох уу. Ямар ч машингүй кофе уунгаа алхацгаавал яаж байна"

Эмили: Тау би чамд хэлсэн шүү дээ. Бид тэгтлээ гүнзгийрээд хэрэггүй гэдгийг хэн хэн маань мэдэж байгаа. Чи сайхан залуу бас царайлаг тэглээ гээд энэ бүхэн чинь намайг чамтай болзоонд явах шалтгаан биш шүү дээ

Тау: аймхай юм

Эмили: юу?

Тау: үнэхээр аймхай. Эрт дээр үед хүнтэй үерхэж үзсэн үү үзээгүй юу гэлтэй. Харахад их л юм үзсэн юм шиг хэрнэ эцсийн байдалд юугаа ч мэдэхгүй бас хэн нэгнээс хайр халамж хүсэхээсээ, авахаасаа айдаг. Үнэхээр хулчигар

Эмили: чи ярьж дуусав уу

Тау: үгүй ээ. Үүнийг эсэргүүцэж байвал надтай болзоонд яв. Хэрвээ хулчигар гэдгээ хүлээн зөвшөөрж байвал чамайг тайван орхиж өгье

Эмили: чи л хулчигар нь байх. Маргааш намайг өглөө 10 цагт ирж аваарай. Би дасгалдаа явна түүний дараагаар-

Тау: миний дүрмээр болзох болно. Үргэлж татгалзаж ирсэн юм чинь ядаж ганц удаа надад даатга. Чи ер нь бүх зүйл дээр өөрөө бие дааж шийдэх дуртай юм. Орондоо ч тэр болзоондоо ч тэр

Эмили: сул дорой чам шиг залуучуудаас үүдэж эмэгтэйчүүд ийм хүчирхэг байдаг юм шдээ хэмээн мөрөн дээр нь цохин түүнийг орхин орлоо. Тау Эмилид ингэж хэлүүлсэндээ итгэхгүйн зэрэгцээ түүнийг дахин нэг дарж аваад орондоо хэр сайнаа бас яаж дуу алдахыг нь харахыг хүсэх ажээ.

Тэд хоолны газраас гарсны дараагаар Бина Лорен хоёр Солонгосоор ярилцах ба тэд юу ярьж байгаа талаар нь ихэд сонирхож байлаа. Дараа нь тэд үргэлжлүүлэн Лорены гэр лүү уухаар явсан бөгөөд сүүлд хэзээ ингэж бүгдээрээ хамтдаа гарсанаа санахгүй байсан юм. Лорены гэр мөн л Таугийн гэрээс дутхааргүй том тансаг байх ба хамгийн нүдэнд туссан зүйл нь Лорены гэрт байх хөгжмийн зэмсэгтэй тайз байсан юм.

Эмили: энэ үнэхээр галзуу юм. Ямар азтай нь чамтай гэрлэх болоо байнга дуулж гитар тоглож байхыг чинь хараад л. Гэртээ архины цуглуулгатай хүнийг харж байснаас ийм айлыг хэзээ ч харж байгаагүй юм байна

Лорен: тэгвэл хоёулаа гэрлэх үү

Тау: Эми чи хэрвээ санаж байгаа бол манайд ч бас студи байсан шдээ гэхэд тэд бүгд чимээгүй болох нь тэр.

+September+Where stories live. Discover now