Slice X

363 27 5
                                    

Жэнийг гэнэт ирсэнд Эми болон Жэксон нар гайхах ба түүний гунигтай харц руу хараад энэ бүгдийг тоглоом биш гэдгийг нь мэдсэн юм. Эмили Жэксон хоёр буйдан дээр түүний хоёр талд шахан суугаад Жэксон Жэний үсээр нь оролдож байлаа.

Жэксон: тэр новш анхнаасаа л надад таалагддаггүй байсан юм. Дахиж битгий уулз. Гуйсан ч битгий уулз

Жэн: би зүгээр л хэтэрхий яарчихсан бололтой

Жэксон: би хэлсэн шдээ. Арай эрт биш үү гэсэн чинь л дурлаад нүд чих нь сохорчихсон хүн, би түүнд хайртай гээд байсан нь хэзээ билээ дээ. Ийм юм болохыг мэдэж байсан юм

Эмили: чи одоо юундаа хүн загинаад байгаа юм. Эхлээд Жэний хэлэхийг сонсооч

Жэксон: аа чихшиг, бас нэг ази залуу дагаж явж хоногоор алга болоод л би мэдэж байгаа шүү Эмили. Та нар чинь одоо Ази залуугийн дон тусчхаа юу? Би л дутуу юм байна л даа

Жэн гайхан: Эми чи найз залуутай болсон юм уу?

Эмили: үгүй ээ наадах чинь дэмий юм ярьж байхгүй юу. Тэгээд Крис та хоёрын дунд юу болсон юм бэ?

Жэн: тэр зүгээр л хэт дотогшоогоо төрлийн. Ямар нэгэн асуудал байвал би үргэлж түүнээс юу болсон талаар асуудаг тэгсэн ч тэр юу ч хэлдэггүй. Сүүлдээ роботтой хамт амьдраад байгаа ч юм шиг мэдрэмж төрөөд байдаг болсон. Тэр ажлаа хийхгүй гэж хэлсэн ч хэсэгхэн хугацааны амралтаа надад биш утсандаа зориулдаг. Үгүй юм байна Тауд гэж хэлэх нь зөв юм шиг байна. Тэр үргэлж ажлын тухай Таутай ярьдаг. Хамгийн чухал зүйл нь би ямар ч аргаар хамаагүй хүүхэдтэй болохыг хүсч байгаа. Гэхдээ Крист энэ маань таалагдахгүй, хүүхэд гэж ярихаар л уурлаад байдаг болсон. Эхэндээ хүүхэдгүй байсан ч болох юм шиг санагдсан ч энэ тийм биш бололтой

Эмили: Жэн чамд ямар хэцүү байгааг бид хоёр бүрэн дүүрэн ойлгож чадахгүй ч хэзээд сонсож бас чиний сонголтыг хүндэтгэх болно. Энэ бүхэн чамайг жаргаах биш зовоож байвал чи хүссэнээ хийгээрэй. Гэхдээ Жэн ямар ч харилцаанд олон асуудал тулгардаг. Өөр хэн нэгэнтэй учирсан ч эхлэл хэсэг хамгийн сайхан бас догдлом байх болно. Харин дараачийн үе бол асуудлууд гарч ирнэ. Үүнийг шийдсэн хосууд л жаргалтай харилцаагаа авч үлдэж чадна гэж бодож байна. Магадгүй та хоёрт илэн далангүй харилцан яриа л хэрэгтэй байгаа байх. Чамд өөрт чинь хэцүү байна гэж бодохынхоо өмнө нэг удаа ч гэсэн Крист ямар асуудал байгааг бас яагаад тийм араншин гаргаад байгааг нь бодож үзэхийг зөвлөж байна гэхэд Жэн гэмшсэн царай гарган чимээгүй толгойгоо дохих нь тэр.

+September+Where stories live. Discover now