Тэд оройн хоолоо идэж дуусгацгаасан бөгөөд Эмили Жастинд юу гэж худлаа ярьж, яаж гэртээ харих талаараа бодолд автана. Үнэнээ хэлэхийг хүсээгүй дээ биш Жастины өмнө эвгүй байдалд орохгүйн тулд аргаа ядаад Тау руу бичсэндээ харамсах ч шиг. Үнэндээ тэдний хамтдаа хоол идсэн ресторан нь болзоо гэхээсээ илүүтэйгээр ажлын уулзалт хийнгээ зоог барихад тохирсон ресторан байсан юм. Тэд тооцоон дээр чи би гэж маргалдацгааж байх үед Эмили дундуур нь ороод ажилтанд картаа өглөө.
Дарга жуумалзан: манай Эмили өнөөдөр нэг л өөр байх чинь хэмээн дооглонгуй хэлээд бусадтайгаа түрүүлж гарах нь тэр. Эмили түүний араас харан дотроо хараах ажээ. Удалгүй Жастин угаалгын өрөөнөөс гарж ирэн Эмилиг хараад араас нь очлоо. Эмили жижигхэн цүнхнээсээ тамхи гаргаж ирэн татаж байтал Жастин түүний гарнаас тамхийг нь булаан авав. Эмили түүн рүү муухай хараад дахин шинээр тамхи гаргаж ирэн асаав.
Жастин: битгий Эми
Эмили: хараал идсэн чамд ямар хамаатай юм бэ? Чиний амаар татаагүй бол болоо юм биш үү. Бас битгий намайг Эми гэж дууд. Намайг зөвхөн миний дотны хүмүүс минь л тэгж дууддаг юм
Жастин: тэгэхээр яагаад уурлаад байгааг чинь ойлгохгүй байгаа ч ярилцацгаая. Тэгэнгээ би чамайг хүргээд өгье
Эмили: чи үнэхээр ийм тэнэг юм уу. Эсвэл тэнэг болж жүжлиглээд байгаа юм уу? Ямартай ч өнөөдрийн хувьд хэрэггүй, баярлалаа
Жастин: өө бурхан минь, чи яг намайг өөрийг чинь болзоонд урьсан гээд ойлгочхож тиймүү? Юу гээч Эми бид болзож болно шдээ. Чамайг хүсвэл хэзээ ч хамаагүй болзоцгооё
Эмили: чи өөрөө буруу ойлгосон бололтой. Би чамд хэлсэн шдээ. Өнөөдөр би өөр хүнтэй болзоно гэж
Жастин: алив л дээ Эми. Чи худлаа ярьж чаддаггүй шдээ. Угаасаа надаас өөр чамтай болзох хүн байхгүй гэдгийг би хамгийн сайн мэднэ. Тийм болохоор зөрүүдлэхгүйгээр машинд суучих
Эмили тамхиа татангаа юу гэж хэлэхээ бодож байтал тэдний хажууд өмнө нь хаа нэгтээ харж байсан хар өнгийн спорт машин ирэн зогсох аж.
Жастин өнөөх машин руу харан "новш чинь дайрах нь л дээ" гэхтэй зэрэгцэн машинаас Тау бууж ирэх нь тэр. Тэгээд Эмилигийн хажууд зогсоод түүнийг өөр лүүгээ харуулан уруул дээр нь үнсчихэв.Тау: хүлээлгэсэнд уучлаарай хонгор минь гээд түүний бэлхүүснээс барин машин руугаа дагуулан явлаа. Тэгээд түүнд хаалга онгойлгож өгөх ба Эмили Жастин руу инээмсэглээд хаалгаа хаах нь тэр. Тау эргэн Жастин дээр ирээд "найз бүсгүйг маань уйдаагаагүйд баярлалаа. Ажил ихтэй байсан болохоор түүнийгээ удаан хүлээлгэчихлээ" хэмээн мөрөн дээр нь цохин инээмсэглэх аж. Жастин тэднийг явсны дараагаар бодол болон бас уур нь хүрч байлаа.