Slice XXX

227 22 3
                                    

Тау ажил дээрээ цонх руу ширтэн хэн нэгэнтэй жаргалтай гэгч нь утсаар ярина. Жизел түүний компанд нарийн бичгийн дарга хийж байгаа ба анхнаасаа Жизел Таугийн компанид ажилладаг байсан билээ. Жизел Тауг өөргүйгээр нь ингэж жаргалтай байгааг харахыг хүсээгүй ба өөрийг нь явсны дараах шиг үргэлж гуниглаж, гутарч амьдраасай гэж хүссэн ч Тау бүр мөсөн түүнийг мартчихсан байсан юм.

Эмили сандал дээрээ суун дээш хараад жаргалтай гэгч нь инээн утсаар ярих бол түүний дарга цонхны завсраар нь харан цонхийн тогшиж Эмилиг цочоож орхих нь тэр. Эмили яаралтай дуудлага аван Жастинтай хэргийн газар луу хөдлөх ба өсвөр насны хүүхдүүд сургууль дээрээ буугаар нэгнээ сүрдүүлсэн хэрэг гарсан байлаа. Эмили өнөөх сургууль руу ороход сургуулийн хамгаалагч өнөөх хүүхдүүдийг барьж байсан ба Эмили тэдэн дээр очиход дунд нь байсан нэгэн ази хүү Эмилитэй тохуурхсан маягтай харьцаж байлаа.

Эмили: тэгэхээр жаал минь томоотой хүлээгээд зогсож бай удахгүй чамайг хэлтэс рүү дагуулж явах болно

"үнэхээр секси юмаа. Яг л насанд хүрэгчдийн кинон дээр гардаг шиг хослол өмсчихөж гэхдээ энэ өмдөө тайлаад оронд нь богино банзал өмсвөл аятайхан харагдах бололтой"

Жастин: сурагчаа наад амаа мэдэж яриарай

"тэгээд хэлтэс дээрээ очоод яах юм бэ дээ? Урд минь тайчих юм уу

Эмили: муу чөтгөр

"өүү, хөөрхөн хүүхэн байж бас хараал хэлдэг байх нь ээ. За яахав та нар намайг дагуулж яваад юу хийж чадахыг чинь харжил байя"

Хэлтэс дээр ирсний дараагаар өнөөх ази хүү гэнэтхэн л англи хэл мэдэхгүй мэт жүжиглэж эхлэн тэдэнд улам их төвөг удаж байсан юм. Түүнийг хараал хэлж байхтай зэрэгцэн Эмили үүнийг хаа нэгтээ сонсож байсан мэт санагдан  удалгүй хэн рүү залгах ёстойгоо ойлгох нь тэр. Бина гаднаас амьсгаадан орж ирэх Эмили рүү очин "юу болсон бэ? Гэнэт мөнгөний ажил гэхээр чинь гайхлаа шдээ"

Эмили: Бина чи энэ жаалын амнаас үг гаргах хэрэгтэй байна. Тэр солонгос хүн юм шиг байна бас англи хэл мэдэхгүй юм шиг жүжиглээд бидний цагийг үрээд болдоггүй ээ. Буугаар ангийнхаа хүүхдүүдийг сүрдүүлсэн хэрэгт оролцсон гэхэд Бина ёожлон суух хүү рүү харан толгой дохиж байлаа.

Бина: тэгээд би яг юу хийх ёстой вэ? Хийсэн хэргийх нь талаар асуух хэрэгтэй юм уу

Эмили: тиймээ хийсэн хэргээ зөвшөөрөөд ангийнхаа хүүхдээс уучлалт гуйвал энэ хэргийг хаагаад өгчихнө гэж хэлээрэй. Угаасаа камерын бичлэгт бүх зүйл нь харагдаж байгаа ч 18 хүрээгүй бол хүчээр түүнээр ийм зүйл хийлгүүлж болохгүй. Гэхдээ энэ хүүхдийг дараа нь дахиад ийм зүйл болгохгүйн тулд одоо сайн хашрааж өгөх хэрэгтэй байна

+September+Where stories live. Discover now