Хэн хэн нь биеээ барьж дурлахгүй гэж хичээсэн харилцаа эцэст нь нэгнийгээ зовооно. Таугийн хувьд эхэндээ Эмилитэй зүгээр л зугаацахыг хүссэн. Эмили эцсээ хүртэл түүнд дурлахгүйг хичээсэн гэсэн ч тэдний зорилго бүтэлгүйтсэн. Эмили Таугаас зайгаа барихын тулд чимээгүйхэн ажилдаа явж хааяа нэг найзуудтайгаа цагийг өнгөрөөнө. Тау Жизел хоёр салаад 2 жил болсон ба тэдний гэр бүлийхэн найзууд гээд л тэднийг ямар гал халуун хосууд байсныг мэддэг билээ. Тэдний таван жилийн харилцаанд хамгийн том сэв суулгасан зүйл бол Жизел бие давхар болж тэдний хүүхэл эндсэн асуудал байсан юм. Яагаад ч юм хүүхэд гэх сэдэв тэдний хувьл хэзээ ч ярьж болохгүй хаалттай сэдэв болсон юм. Үүнийг даган тэдний хоорондох бүх зүйлс сэвтэж байсан юм. Жизел сэтгэл гутралаа даахгүй өөр хот руу сурахаар явах үед тэдний харилцаа бүр мөсөн дууссан ба Таугийн амьдралд Жизел хамгийн чухал хүн байсан ч тэдний хүүхэд эндсэнээс болж хэн хэн нь амьдралынхаа хамгийн чухал зүйлсийг ардаа орхин бие биенээ тавьж явуулсан билээ. Үүнээс хойш Жизел өөрийгөө завгүй байлгаж мэргэжил дээшлүүлэн их сургуульд дахин суралцсан бол Тау ажлаа хийнгээ эмэгтэйчүүдтэй зүгээр л зугаацаж явдаг байсан. Харин тэр үедээ өөрийнхөөрөө элэн далангүй хурц үг хэллэгтэй Эмилитэй тааран өнгөрсөн амьдралынхаа дурсамжуудыг хэсэгхэн ч болов мартсан юм.
Эмили шөнө ээлжинд гарсан тул нойрмоглон өрөө рүүгээ хөлөө зөөж ядан алхана. Жастин Эмилиг харан тэдний хооронд ямар нэгэн зүйлс болсныг ойлгож байлаа. Эмили өрөө рүүгээ орохын өмнө Жастин руу харан өрөөндөө ороод ир хэмээн дохив.
Жастин: за гунигтай гүнж минь юу болсон бэ?
Эмили: би дараа долоо хоногоос тушаал дэвшиж магадгүй юм шиг байна. Тэгээд эндэх ажлаа цэгцлэхэд минь чи тусалж чадах уу гэх гээд л
Жастин: тушаал дэвших гэсэн үү. Тэгээд бүр өөр газар луу явах юм уу?
Эмили: тэрийг дарга нар л мэдэж байгаа байх. Өөр тийшээ явбал аятайхан л байна. Өөр газар амьдарч үзэнгээ өөртөө жаахан цаг зав гаргамаар байна
Жастин: надтай болзох гээд үү?
Эмили инээд алдан: амаа тат чи үнэхээр зөрүүд юм аа Жастин
Жастин: эцэст нь нэг юм инээлээ. Чамайг хоёр долоо хоног гунигтай яваад байхаар чинь дагаад ажлын уур амьсгал ч онцгүй болчихсонг анзаарсан л байлгүй. Тэр новш дахиад л чамайг гомдоогоо юу?
Эмили цай найруулангаа: түүний тухай ядаж чи битгий ярь тэгэх үү. Таарсан хүн болгон тэрний тухай асуугаад байхаар улам бүр хэцүү санагдаад байна