Эмили хоол идэж дуусах хүртлээ Таугийн өдөөн хатгасан үгсийг сонсох ба түүний тэвчээр барагдсан уу гэлтэй түүний яриаг үл тоон тамхи татхаар гадагш гарлаа. Эмили тамхи татангаа тэнгэр ширтэх бол Тау ч удалгүй гарч ирэн түүний хажууд чимээгүй зогсох ба үүнийг Эмили мэдээгүй байсан юм. Эцэст нь Эмили түүнийг олж харан буцан харцаа өөр тийш нь шилжүүллээ.
Тау: чи хүнийг танихгүй юм шиг жүжиглэхдээ сайн юм
Эмили түүний үгийг сонсоогүй мэт царайлан үргэлжлүүлэн татах бол Тау тамхиа гаргаж ирэн Эмилигийн царайг өөр лүүгээ харуулж тамхиа Эмилигийн тамхитай нийлүүлэн асаах ажээ.
Эмили: ямар новшоо хийгээд-
Тау: эцэст нь надтай юм ярьлаа. Гал байхгүй байсан хэрэг. Яагаад миний зурваст хариу өгөхгүй байгаа юм
Эмили: юу гээч биеэ үнэлэгч нар нэг унтсан хүнтэйгээ дахиж унтдаггүй юм Тау. Явж өөр биеэ үнэлэгч олсон нь дээр байх
Тау инээд алдан: хэн биеэ үнэлэгч гэж. Чи өөрийгөө хэлээд байгаа юм уу?
Эмили: аан үгүй юм байна. Чиний мөнгийг би аваагүй болохоор биеэ үнэлэгч нь чи юм байна. Битгий бусдын дэвсгэр шиг амьдар л даа. Чи хэдэн эмэгтэйг хөгийн үнэтэй дарсаараа хуурч гэртээ авчирсан бэ? хэмээн Тауг доороос дээшээ сонжин хараад
Эмили: аргагүй байх л даа. Мөнгөнд умбаад жаргал зовлон хоёроо ялгахаа больчихсон хүн дур таашаалаар л бүхнийг шийддэг байх тийм үү. Олон юм чалчиж дууссан бол замаас холд чам мэтийн хачин юманд алтан цагаа үрэх хүсэл алга гэхэд Тау уурлах биш харин ч инээн Эмилиг шоолж байлаа.
Тау: би чам руу бичих болноо Эми хэмээн түүний араас орилох бол Эмили цааш явангаа түүн рүү дунд хуруугаа гаргах нь тэр. Тау түүний араас инээмсэглэсээр үлдлээ.
Тэд оройн зоогоо дуусган харьцгаахаар болж Тау Эмили рүү "хүргээд өгье" хэмээн зурвас бичих бол Эми түүний зурвасыг хараагүй мэт царайлан Бинатай хамтдаа метроны буудал руу алхахаар явсан юм. Харин Тау Софияатай хамт түүний гэр лүү явсан юм.
Софияа: Эмили та хоёр бие биенээ таньдаг юм уу?
Тау жолоогоо барин: хувийн асуудалд оролцохгүй гэж тохирсон шиг санагдах юм
Софияа: битгий уурла л лаа Тау. Чи үргэлж надад хүйтэн хөндий хандах юм. Чи л надтай ингэж харьцдаг залуу гэдгээ мэдэх үү?
Тау: унтаж хэвтэх харьцаагаа битгий хайр гэж андуураарай. Хүсвэл дахиж уулзахгүй байцгаая